Friday, January 13, 2012

Электрон ном #76: Жек Лондон-Саран хөндий

Саксон гэнэт өөрийгөө Биллээс эгч байх гэж бодоод бие нь зарсхийж, Биллийн цэвэр толигор нүүр царай, цэл залуу бие бялдрыг хулгай нүдээр ажиглахад тун таатай санагдахад гэнэт уур нь хүрэх шиг болов. Өөрөөсөө ч залуу надаас ч залуу хүүхэнтэй суух юм байлгүй . Өөрөө чухам хэдтэй бол ? Нээрэн надаас хол дүү юм болов уу? горьдоод дэмий юм шиг бодох тусам Билл улам сайхан мэт санагдана. Ийм чадалтай атлаа ийм номхон. Өнөөдөр хамт өнгөрөөсөн бүх хугацаагаа Саксон нэхэн саналаа. Биллээс ганц ч өө олсонгүй . Мери Саксон хоёуланг хүндэтгэж, ганц өөртөэй нь бүжиглэж байна. Өөрт нь таалагдаагүй бол ингэмээргүй шүү дээ.

Саксон гарынхаа хургууг хөдөлгөж үзэхэд Биллийн атганы эвэр хатуу оргих авч ер бус аятайхан санагдав. Билл бас хуруунуудынх нь хөдөлгөөнийг дагуулан гар хуруугаа хөдөлгөхөд Саксон одоо юу болохыг сэтгэл догдлон хүлээвч бусад харчуул шиг гар бариад бугуй битгий бариасай гэж дотроо залбирч байсан агаад бүсэлхийгээр нь тэвэрсэн бол дургүй нь их хүрэх байв. Гэтэл Билл тэгсэнгүйд баярлаж зүрхнийхээ угас хайрлах сэтгэл төржээ. Дэг журамтай бас Берт шиг хоосон толгойлон бурахгүй, бусад харчуул шиг бүдүүлэг аашлахгүй! Харчуул голдуу жудаггүй зан гаргадаг байсан болохоор чухам сэтгэлд таалагдах жудагтай хүн тааралддаггүй нь харамсалтай байжээ.

Түү­ээс гадна Билл боксчин хүн. Ингэж бодосоох Саксоны амьсгал давчдана. Харин өөрийнх нь боддогоос өөр маягийн бокс·ин байсныг хараахан үл мэднэ. Үнэндээ Билл өөрийгөө жинхэнэ мэргэжлийн боксчин биш гэнэ. Сүүлд урьвал ... уулзвал тодорхойхон асууж мэдэх юм хуна гэж Саксон дотроо бодов. Өдөржин хамт бүжиглэсэн хүүхнээ мартчихдаг эр байдаггүй юм чинь уулзалдах л байх. Ер нь жинхэнэ боксчин байсан ч яах вэ гэж бас бодов. Тийм хүн аятайхан, учир нь олдохгүй улс мэт санагдана. Тэд мужаан , угаалагчин мэт эгэ ажилчинтай нэгэнт адилгүй учир эргэлзээгүй сонин хүмүүс Тэд эзэндээ эдлэгдэх биш хотол олонд хүч чадлаа сорьж сонирхуулна. Ухаанаа зарж, гарынхаа булчингаар баатарлаг тэмцэж байж өгөөмөр биш зантай түмэн олноос мөнгий нь салган авч элбэг дэлбэг хээнцэр амьдарлыг зохиож чаддаг улс. Зарим нь бүр хувьда машинтай, хаан ч явсан бараа бологч, дасгалжуулагч гээд өдий төдий хүн дагуулж явна. Билл даруу зантайдаа л боксыг хаясан гэж хэлсэн байж магадгүй, тийм ээ ? Алга нь эвэршсэнийг бодохул үнэн хэлсэн болж таарах нь дээ.

Татах (Татаж авах): Жек Лондон-Саран хөндий

2 comments:

Anonymous said...

Share hiij bga nomnuudaa docs.google.com deer tavibal zugeer yum bna. 4shared-s tatah geheer zaaval burtguulsen baih shaardlagatai yum bna burtguuleh hun bna burtguulehgui hun bna. bodoltsooroi amjilt

Uuganbayar Byambabayar said...

saihan blog bnaa. 1 huselt bga n nomnuudaa *.epub *.mobi urgutgulteigeer oruulj baiwal zgr um. bugd l pdf bwal bas jaahan tiimhen yumuudaa. amjilt husey