Friday, January 13, 2012

Электрон ном #73: Чарльз Диккенс-Оливер Твист

Учир шалтгаан олон бий тул жинхэнэ нэрээр нь нэрлэхгүй байвал зохихын дээр би зохиомол нэр өхөөс татгалзах тэр нэг хотын нийтийн байшингуудын дотор эрт урьд цагаас эхлэн том жижиг алин боловч бараг хот бүхэнд тохиолддог байшингуудаас ялгагдах онцын юмгүй нэг байшин байх бөгөөд түүнийг үйлтгэлийн газрын байшин гэцгээдэг. Энэ бүлгийн гарчигт нэрий нь дурдсан, үхэх ёрийн тавилантай хүн тэнд төржээ. Чухам ямар он жил, сар, өдөр төрсөн нь уншигч авгай та нарт хэрэггүй, ямар ч л гэсэн зохиолын энэ хэсэгт хэрэггүй, гэж үзээд эс өгүүлэв.Тэр хүүхдийг отгийн эмч уйтгар таслангийн ертөнцөд мэндлүүлснээс хойш амьжраад нэр зүүж хүний зэрэгтэй болж чадах эсэх нь их л удаан болтол эргэлзээтэй байсан бөгөөд энд өгүүлэгдэх дурсамж түүх бичигдэнэ гэхэд магадлахын аргагүй байсан буюу бичигдэж гэмээнэ хоёр гуравхан хуудсанд багтахын дээр аль ч эрэн цаг, аль ч улс орны бичиг зохиолд дэлгэрсэн түүх намтруудын дотор товчоос товч, үнэнээс үнэн, үнэлж баршгүй чанартай байхсан.

Үйлтгэлийн газар эхээс төрөх гэдэг бол хамгийн их азтай,атаархам завшаантай хэрэг гэж би хэлэхийг хичээж байгаа биш, гэвч Оливер Твист тэнд төрсөн нь түүнд ёстой санаандгүй их азаар тохиолдсон завшаан байв гэж би хэлж байгаа юм. Хэдийгээр агаар хийгээр амьсгалах нь бид бүхний амьдралд аргагүй эрхэм чухал дадал болсон байлаа ч гэсэн Оливер Твистийг өөрөө амьсгалдаг болгох нь бэрхээс бэрх байжээ. Ийм учраас тэрвээр энэ ертөнц, нөгөө ертөнц хоёрын зааг дээр тогтон ядан нөгөө ертөнц рүү явчих дөхөөд эсгий ширдэг дээр хахаж цацан хэвтэж байлаа. Хэрэв түүний дэргэд халамжит эмэг эх, тэвдэж сандарсан нагац, хашир догь асрагч, цэцэн мэргэн эмч нар байсан бол Оливер эгшин зуур талийгаач болох байсан нь зайлшгүй байсан билээ. Гэтэл хажууд нь хирээсээ хэтэртэл пиво ууснаас болж толгой нь ихэд мансуурсан гуйлгачин чавганц, гэрээ ёсоор үүргээ биелүүлж байгаа отгийн эмч хоёроос өөр хэн ч байгаагүй боловч Оливер, Байгаль хоёр дийлэн гарч, хэсэг зуур болсны хойно Оливер гэнэт амьсгаа авч найтаалаа. Гурван минут хагасын өмнө дуугарч чадах болсон тэр жаал ёстой л бүстэй хүүхдийн чанга дуугаар орилж, тийнхүү отогтоо бас нэгэн нэмээс нэмснээ үйлтгэлийн газраар оршин суугч улс амьтанд зарлажээ.

Татах (Татаж авах): Чарльз Диккенс-Оливер Твист

2 comments:

huis320 said...

Bayrlalaa :)

Barkhaa T said...

энэ номын линкийг шинээр тавиад өгөөч