Friday, January 13, 2012

Электрон ном #72: Майн Рид-Оцеоло баатар

Английн нэрт зохиолч Томас Майн Ридийн (1818-1883) "Зоригт анчин багачууд", "Морь унасан толгойгүй хүн", "Цагаан бээлий", "Зоригт анчин бүсгүй" зэрэг олон сайхан бүтээлтэй манай уншигчид эртнээс танил билээ.

Ирланд нутгийн хүү Майн Рид английн байлдан дагуулагчдын эсрэг удтал тэмцсэн ард түмнийхээ нэг адил эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгчдийн хайрлн хүндэтгэж чаддаг байжээ. Майн Рид их зохиолч байсан төдийгүй дарлагдсан ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө явуулсан тэмцэлд идэвхтэй оролцож, Евроын 1848, 1849 оны хувьсгалыг талархан дэмжиж байв. 1840 онд Америкийн Нэгдсэн Улсад очиж сэтгүүлчээр ажиллан, америк-мексикийн дайнд оролцож байсан ба 1849 онд Унгарын ард түмний тэмцэлд оролцохоор Европ буцаж очжээ.

Майн Рид зохиолдоо адал сонин явдлыг Америкийн дарлагдсан ард түмнүүдийн зовлон зүдгүүр, шантаршгүй тэмцэл, боолчлолыг эсэргүүцсэн үзэл санаатай гайхамшигтайгаар хослон үзүүлсэн байдаг "Оцеола баатар" хэмээх эл номдлоо Европын колоничлогчидтой гурван зуу гаруй жилийн турш индианчуудын язуулсан амль хайргүй, шударга, баатарлаг тэмцлийн эмгэнэлт үр дүнг харамсан өгүүлжээ. Семинол овгийн удирдагч Оцеолын яруу сайхан дүрд эрх чөлөөг эрхэмлэгч чин зоригт индиан ард түмний хүсэл эрмэлзэл нэвт шингэсэн байдаг юм.

Энэ зохиолд Америк тивийн үржил шимт баян тансаг Флорида нутгийн уугуул хүн ам болох Семинол овгийн индианчуудыг эх орноос нь зайлуулж, "индианы нутаг" гэгч өрнөдийн цөл газар руу хөөж газар орныг нь булаан авахаар АНУ-ын засгийн газар элдэв арга заль хэрэглэж, давуу хүчээрээ далайлган сүрдүүлж байвч индианы ард түмний хатан зоригийг нугалж чадаагүй, тэд өлгий нутгийнхаа төлөө эцсээ хүртэл тулалдаад аргагүйн эрхэнд хүчинд автан өрнө зүг одсон эмгэнэлт түүнийг дүрслэн гаргажээ.

Шударга чигч, хүнлэг, мятаршгүй зоримог зан чанар, дарлал, ноёрхол, тэгш бус байдлыг жигшин тэмцэгчийг Оцеолын дүрээр харуулсан бол зусарч, хуурмч, ашиг хонжоо олж баяжихын тулд юу ч хийхээс буцдаггүй, нүнжиггүй, аймхай хулчгар хүнийг Агенс Рингольд, Спэнс, Вилъямс, Шар Жек нарын дүрээр гаргажээ.

Оцеола бол түүхэн хүний дүр юм. Америкийн Коммунист Намын нэрт зүтгэлтэн Виллъям Фостер "Америкийн улст өрийн түүхийн тэмдэглэл" номдоо инданы ард түмний XIX зууны эхний хагасын чөлөөлөх хөдөлгөөний өрнөлтийг дүрсэлсэн байдаг. Эл номдоо Оцеолыг индианы ард түмний нэрт удирагдчын нэг гэж тэмдэглээд "Оцеолын гарамгай удиррдлага дор, индианчууд босуул негр боолчуудын дэмжлэгтэйгээр долоон жилийн турш АНУ-ын цэрэгтэй амжилттй тулалдсан байх юм. Энэ бол индианчуудын хийсэн хамгийн ширүүн бэрх тулалдаан байлаа. Семинол овгийн нийт хүн амаас гурав дахин илүү хүнтэй АНУ-ын цэргийн довтолгоон бүрийг семинолчууд няцааж байв" гэжээ.

Семинолчуудын баатарлаг тэмцлийг урвагчдын тусламжаар л дарж чадсан юм. Оцеолыг тулалдааны талбарт ялж чадахгүйдээ хорссон америкчууд гар хүрэхгүй хэмээн амлаад хэлэлцээр хийх нэрийдлээр мэхлэн баривчилжээ. Оцеола тийнхүү хоригдож байгаад удалгүй нас нөгчсөн аж. Оцеолын амь үрэгдсэнийг ашиглан найрамдал байгуулах талынхан АНУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийж, зэвсгээ хураалгаж, америкчуудын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн юм.

Гэвч Оцеола ба түүний дайчдын баатарлаг жишээ семинолын ард түмний цаашдын амьдралд том үүрэг гүйцэтгэжээ.

Хүнлэг үзлийг эрхэмлэж, эрх чөлөө, шударга ёсыг магтан дуулсан Майн Рид дэлхийн янз бүрийн оронд хамгийн их алдаршсан зохиолчдын нэг мөн бөгөөд зохиол бүтээлүүд нь уншигчдын сонирхлыг зүй ёсоор татдаг билээ.

Татах (Татаж авах): Майн Рид-Оцеоло баатар

No comments: