Friday, January 13, 2012

Электрон ном #70: У.Шекспир-Лир ван

Ван Лирийн Ордны ёслолын танхим

(Кент, Глостер, Эдмонд гурав орж ирнэ)

Кент:

Корнуэлийн вангаас Альбанын ван, манай ванд илүү таалагддаг гэж бид бодож байсан юм.

Глостер:

Бид ер нь л тэгж бодож байсан. Харин одоо улсаа хуваагаад ирэх дээр хэнийг илүү таалдаг нь огт мэдэгдэхээ больчихлоо. Газрын их бага, сайн муу нь яг тэнцүүхэн, тэр нь сайн, энэ нь тусгүй гэж ялгахын аргагүй юм.

Кент:

Энэ таны хүү юү милорд?

Глостер:

Энэ хүүгийн ертөнцөд мэндэлсэн нь надтай хамаатай. Энүүнийгээ ярихаар би учиргүй ичиж нүүр улайдаг байсан. Одоо бүр дасчихжээ.

Кент

Юу гэсэн үг вэ?

Глостер:

Энүүний эх, нөхрөө гэртээ оруулж амжаагүй байтал энэ хүүгээ өлгийдөөд авсан юм, Та намайг буруушааж байна уу?

Кент:

Эцсийн эцэст ийм сайхан хүүтэй болсон бол юунд буруушаахав.

Татах (Татаж авах): У.Шекспир-Лир ван

No comments: