Friday, January 13, 2012

Электрон ном #69: ГЭСЭР

АРВАН ЗҮГИЙН АРВАН ХОРЫН ҮНДСИЙГ

ТАСАЛСАН АЧИТ БОГД ГЭСЭР МЭРГЭН ХААН АЛДАРШИН ДУУРССАН ТЭРГҮҮН БҮЛЭГ.

Эрт нэгэн цагт Шигэмүн бурхныг нирвааны дүр үзүүлэхийн урьд Хурмаст тэнгэр Бурханд мөргөе гэж очив. Хүрч мөргөсний хойно Бурхан Хурмаст тэнгэрт зарлиг болгов: "Таван зуун жил болсны хойно ертөнцийн цаг смуун болох буй . Гэртээ харьж таван зуун жил болоод гурван хөвгүүнийхээ нэгийг илгээ . Тэр Ертөнцийн хаан тэр болтугай . Хүчтэн нь хүчгүйгээ барьж идэх буй . Гөрөөс өвөр хоорондоо нэг нэгээ барьж идэх буй. Чи гурван хөвгүүнийхээ нэгийг очуул. Тэр ертөнцийг эзлэх хаан тэр болох буй" гэв. "Таван зуун жил жаргалда ташуурч суув чи . Миний зарлигаар үтэр илгээгээрэй" гэв. Хурмаст тэнгэр: "зөв" гээд харьж ирэв. Ирсэн хойно бурханы зарлигийг мартаж Хурмаст тэнэрт долоон зуун болтол суув. Сууж байтал Сударсун балгасны их хотын баруун өнцөг нь нэгэн түмэн бээрийн газар эвдрэв. Хурмаст тэнгэр тэргүүлэн гучин гугрван тэнгэр нар хамаг зэр зэвсгээ авч: "энэ хотыг хэн эвдэв? Бидэнд өшөөт дахйсан үгүй билээ . Асур нарын цэрэг эвдэв үү үүнийг?" гэж хотынхоо эвдэрсэн зүгт очив. Очиж үзэхэд хот нь өөрөө эвдэрсэн ажээ. Хурмаст тэнгэр тэргүүлэн гучин гурван тэнгэр нар бүгдээрээ ярилцав өвөр зуураа : "Энэ хот юунд эвдрэв?" гэж ярилцаж байтал Хурмаст тэнгэр санав: "Шигэмун бурханыг нирвааны дүр үзүүлэхийн урьд мөргөе гэж очиж билээ би. Мөргөсний хойно Бурхан над зарлиг болж: Таван зуун жил болоод гурван хөвгүүнийхээ нэгийг илгээ. Ертөнцийн цаг самуун болох буй" гэж билээ . "хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх буй. Гөрөөс өвөр зуураа нэг нэгийгээ барьж идэх буй" гэж билээ . "би мартаж жаргалдаа ташуурч таван зуун жилээ илүү долоон зуун жил илүү сууж байна би" гэв.

Татах (Татаж авах): ГЭСЭР

No comments: