Friday, January 13, 2012

Электрон ном #66: А.П.Чехов-Өгүүллэгүүд

Цагдаагийн хянагч түшмэл Очумелов шинэ шинелээ өмсөөд гартаа боодолтой юм барьж хотын зээлийн чөлөөгөөр явж байна. Түүний хойноос шар царайтай цагдаа хурааж авсан морин хадаар дүүргэсэн сагс барьж дагалдана. Орчинд чимээ аниргүй... зээлд нэгч хүн үл үзэгдэн нээлттэй байгаа мухлаг, ундааны газруудын үүд өлсгөлөн араатны ам шиг аймшигтай ангайлдан байна. Үүний хажуугаар гуйранч нар ч эс үзэгдэнэ. Очумелов гэнэт сонсвол бузар золиг, тэгж хаздаг буюу бариарай, бариарай. Одоо хүнийг зуух гэдэг хориотой биш үү? Гэж бархирах чимээ гарав. Тэгтэл нохой гасална.

Очумелов эргэж харвал худалдаачин Пичугиний түлээний пингээс доголон нохой гэдрэг харан харан зугтаж явах ба түүний хойноос дотоод ханжаарын товчийг задгай тавьсан, цардмал даавуу цамцтай хүн хөөж явна. Тэр хүн нохойг гүйцэж бөхийн түүний хойт хоёр хөлөөс шүүрэн баримагц газар уналаа. Нохой дахин гасалж "Битгий тавь" гэх чимээ сонсогдоно. Мухлагуудаас нойрмог байдалтай хүмүүс гарцгааж, газраас гэнэт ургах мэт олон хүн түлээний пингийн дэргэд төдхөн цугларав.

-Эрхэм түшмэлээ энэ бузар явдлыг харав уу?. Гэж цагдаа хэлбэл Очумелов зүүн тийш хагас эргэж цугларсан хүмүүсийн зүг алхав. Очиж үзвэл пингийн үүдний дэргэд ханжаараа задгай тавьсан мөнөөхөн хүн баруун гараа дээр өргөж цустай хуруугаа олонд үзүүлнэ. Түүний хагас согтуу нүүрт арьсыг нь хуулна гэж занах байдал илэрч дээр өргөсөн хуруу нь ялалтын далбаа шиг үзэгдэнэ. Очумелов түүнийг ажиглавал алтны дархан Хрюкин мөн. Олны дунд будлиан гаргасан, ууц дээгүүр шар толботой, шөвгөр хоншоортой цагаан гөлөг нохой урд хөлөө алцайлган газар тулгуурдаад цогнойн сууж бүх бие нь дагжин чичирч байв. Түүний нулимс нүдэнд айж гашуудсан шинж илэрнэ.

Очумелов олны дунд зүсэж ороод,

-Ямар юм болов? Чиний хурууг яасан бэ? Хэн юу гэж бархирав? ... гэж асуувал,

-Эрхэм түшмэлээ, би хэнд ч халдсангүй. Энгийн явж байтал гэж Хрюкин алгандаа ханиан эхэлж үргэлжлүүлэн хэлсэн нь Митрий Митричтэй түлээний тухай ярьж явтал гэнэт энэ муу гайхал учиргүй дайраад хуруу хазав... Та намайг өршөөж үз. Би ажил хийдэг хүн, жижиг ажил оролдоно. Би энэ хуруугаа долоо хоног хөдөлгөхгүй болох тул тэр алдагдлыг надад төлж өгвөл зохино. Эрхэм түшмэл хянана уу? Нохой бүр зуумхай бол ертөнцөд амьдрах аргагүй. Ийм улингаас зовлон хүлээх хууль байна уу? Гэв.

Очумелов хам гэж ширүүн ханиаж хөмсгөө хөдөлгөн ширүүнээр хэлэх нь:

-За мэдлээ. Хэний нохой вэ? Би үүнийг зүгээр орхихгүй. Нохойгоо сул тэнүүлбэл юу болохыг би та нарт үзүүлье. Би үүнийг ингээд зүгээр орхихгүй, тогтоол дүрмийг хайхрахгүй ийм эрхмүүдийг анхааралдаа авах цаг болсон шүү. Нэг сайн торгоод авбал нохой, зайгуул малаа дэмий тэнүүлбэл юу болохын учрыг ийм жигшилтэй этгээд сая мэдэх болно. Чамайг даа...

Татах (Татаж авах): А.П.Чехов-Өгүүллэгүүд

3 comments:

Anonymous said...

Bayarlalaa. Saihan blog baina!

Ema J said...

Чеховын өгүүллэгүүдийг ганц уншвал төгсгөлгүй мэт боловч маш далд утгатай бхынмаа

Anonymous said...

Tataj chaddagguie tuslaach