Friday, January 13, 2012

Электрон ном #64: А.Дюма-Монте Кристо гүн 3-р боть

"Хүндэт Максимилиан минь! Эрэг дээр онгоц хүлээж байгаа. Жакопо таныг эрхэм Нуартье ач охиноо хүнтэй суухаар сүмд очихын өмнө ерөөж адислахаар хүлээж байгаа Ливорнод хүргэж өгнө. Энэ агуйд байгаа бүр зүйл, Елисейн Тал дахь миний байшин, Тренпор дахь ордон энэ бүгд бол эзэн Моррелийнхоо хүүд Эдмон Дантесаас бэлэглэж байгаа хуримын бэлэг болог. Мадмуазель де Вильфор энэ хөрөнгөний хагасыг хуваалцан авч, харин галзуурсан эцэг ба хойд эхтэй чинь хамт энэ оны есдүгээр сард нас барсан дүүгийн чинь дараа ногдох хөрөнгийг Парисын ядуучуудад шилжүүлэн өгөхийг найдаж хүсье.

Моррель, таны амьдралыг хамгаалж байгаа тэнгэр бурхандаа өөрийгөө бурхантай адил болгож, номхон дөлгөөн христосын шашинтны ёсоор хүч чадал, дээд мэргэн ухаан бурхны гарт байдаг гэдгийг ойлгосон нэгэн хүний төлөө залбирч явахыг хүсээрэй. Энэ залбирал миний зүрхэндээ авч яваа гунигийн сэтгэлийг зөөлрүүлж магадгүй юм.

Би Моррель таныг ийнхүү хатуугаар туршсаны нууцыг тайлж өгөхийг хүсэж байна. Энэ хорвоо дээр аз жаргал, зовлонгийн аль аль нь байхгүй. Энэ хоёрын аль нь ч харьцуулан үзсэний хүчээр олдоно. Зөвхөн хязгааргүй их нажид зовлон эдэлж байсан хүн л жаргалын дээдийг амсан эдэлж чаддаг юм. Амьдрал хичнээн сайхан болохыг мэдэхийн тул үхлийг хүсэх хэрэгтэй.

Сайн сайхан жаргалтай амьдарцгаагаарай, миний хайрт хүүхдүүд минь. Харин бурµан багш, хүний өмнө ирээдүйнх нь хаалт хөмшийг нээн онгойлгож өгөх хүртэл хүний бүх цэцэн мэргэн ухаан нь найдах хүлээх гэдэг хоёрхон үгэнд багІана гэдгийг бүү мартаарай.

Таны найз Эдмон Дантес, Монте-Кристо гүн"

Эцгээ галзуурч, зүүгээ үхсэн тухай анх мэдэгдсэн эн захидлыг уншиж дуусмагц Валентинагийн царай зэвхийрч гунигтайгаар санаа алдаад хацар дээгүүр нь халуун нулимс чимээгүй бөмбөрөв. Аз жаргал түүнд их үнээр олджээ.

Моррель санаа зовсон байртай ийш тийш харлаа.

- Гүн дэндүү өгөөмөр арвин загнажээ. Валентина миний өчүүхэн хөрөнгөөр болно. Гүн хаа байна? Найз минь намайг түүн дээр хүргэж өгөөч гэж Моррель хэлэхэд Жакопо тэнгэрийн хаяа өөд заав.

- Та юу хэлэх гэж вэ? Гүн хаана байна? Гайде ханаа байна гэж Валентина асуухад,

- Тийшээ хар л даа гэж Жакопо хэллээ.

Тэр хоёр далайчны заасан зүг өөд харвал, тэнгис, тэнгэр хоёрын завсар цахлай шувууны далавчнаас томгүй цагаан далбаа тодхон харагдав.

- Явчихжээ! Баяртай найз минь, эцэг минь! гэж Моррель дуу алдахад Валентина,

- Явчихлаа! Баяртай Гайде! Баяртай эгч минь гэж шивгэнэлээ.

- Бид дахин уулзах эсэхийг хэн мэдэх билээ гэж Моррель хэлээд нулимсаа арчихад,

- Найз минь, гүн бидэнд хүн төрөлхтөний хамаг цэцэн мэргэн ухаан нь найдах, хүлээх гэдэг хоёрхон үгэнд байдаг гэж хэлсэн биш бил үү? Гэж Валентина хариу өгүүллээ.

Татах (Татаж авах): А.Дюма-Монте Кристо гүн 3-р боть

No comments: