Friday, January 13, 2012

Электрон ном #63: Марк Твейн-Жонон гуйлгачин хоёр

МАРК ТВЕЙН-"ЖОНОН ГУЙЛГАЧИН ХОЁР"

Өршөөл журам-давхар жаргал юм

Өршөөгдсөн, өршөөсөн хоёулаа жаргана.

Эрх мэдэлтэнд тэр хамгаас хүчтэй

Эзэн хаанд титэмнээс ч үнэтэй

Шекспир, Венецийн худалдаачин

ЖОНОНГИЙН ТӨРСӨН БА ГУЙЛГАЧИНГИЙН ТӨРСӨН НЬ

Арван зургадугаар зууны хоёрдугаар хэсгийн эцсээр билээ.

Намрын нэг өдөр эртний Лондон хотод Кентигийнх гэдэг ядуу айлд нэг хүү төрсөн нь тэднийд огт хэрэггүй байжээ. Мөн тэр өдөр Тюдорынх гэдэг баян айлд өөр нэг англи жаал төрсөн нь тэднийхээр ч барахгүй Англи даяар ч хэрэгтэй байжээ. Англи улс аль хэдийнээс түүнийг мөрөөдөн хүлээж, тэнгэртээ залбиран мөргөсөөр байсан тул одоо ертөнцөд үнэхээр мэндлэхэд нь англичууд баярласан гэж жигтэй, арай л галзуурсангүй. Тэр өдөр танихгүй шахам хүмүүс уулзаад баярласандаа тэврэлдэн үнэсэлцэж, уйлалдаж байжээ.

Тэр өдөр нэг ч хүн ажил хийсэнгүй,цөм баярлан ёсолж, баян хоосон, язгууртай язгуургүй бүгд найрлан бүжиглэн, дуулан наргин архидаж билээ.

Татах (Татаж авах): Марк Твейн-Жонон гуйлгачин хоёр

No comments: