Friday, January 13, 2012

Электрон ном #62: Монголын яруу найргийн цоморлиг

ЄНЄЄДРИЙН ТУХАЙ


Єглєє сэрэхэд зуун оньсого угтсан
Єнєєдєр, магадгvй, миний сvvлчийн єдєр
Энэ хэдэн жилд бодож явсан бvхнээ
Эцсийн удаа цэгцэлж санах єдєр

Хэзээ ч бусдын мэдэлд ороогvй
Хэнзхэн санаа минь насанд хvрч байна.
Хэний ч хvртэж нэвтэрч бараагvй
Тэнгэрийг тэмтрээд хуржж минь хєрч байна.

Энэнээс цааш маргааш гэж байхгvй
Энэ чинь, бурхан минь, ямар сайхан юм бэ
Энэ л єдрийн тулд амьд явснаа
Эргэцvvлж ч амжаагvй суутал нар жаргаж байна.

1995. 08- 04

* * *

Тэргvvлэгчийн цэцэрлэгт хамтдаа орсныг маань
Огторгуйн vvлс харсан
Тvvнээс хойш
Арван удаа намар болжээ
Тэгэхэд хэлж чадаагvй vvг
Одоо чдотор минь амьдаараа
Тvшиж зогссон мод чинь
Яасан єндєр болоов.

Чиний гар илбэсэн
Тэмдэгт мєчирт цас шvхэрлэжээ.
Мод ургаад даанч тvvнд
Миний гар хvрхээргvй болжээ.

2000. 01-07


* * *

Шєнє дундын нам гvмхэн тэнгэр
Шvvрс алдаж, хар нялхаасаа дагасан Эрх чєлєє минь
Санаашрахад урамтай гvн харанхуйн туйл
Саваагvй vнсэлтийн мєр гэнэхэн ирвэгнэх
Нууцгай дурсамжийн эдлэн
Шєнє чамд би хичнээн дуртай вэ?

Чиний модод хачин чимээгvй
Мєчир дээр нь аниатай одод унтаж байх шиг,
Чиний vvлс ер бусын дєлгєєн
Мєнхийн vнэний тухай бясалган суух шиг.

Чиний салхи даанч хєнгєн
Санчигт хvрэх нь анзаарагдахгvй
Чичирхийлэх чинь цээжний гvнд дуулдавч
Чихэнд хов хоосон. Тийм гайхамшигтай.

2001. 01-02

Татах (Татаж авах): Монголын яруу найргийн цоморлиг

No comments: