Friday, January 13, 2012

Хэд гурван онигоонууд #5

Согтолтын гурван зэрэглэл

1.Гаргачихаад далд хийсэн мєртлєє товчлохоо мартах.
2.Гаргачихаад далд хийхээ мартах.
3.Гаргахаа мартах.

Насны гурван ялгаа

Шєнєжин ууж идээд, єглєє нь бvхэл шєнєжин унтаж амарсан мэт сэрэх.
Шєнєжин ууж идээд єглєє нь сэрэхэд яг л шєнєжин ууж идсэн мэт сэрэх.
Бvтэн шєнє унтаж амарсан байтлаа єглєє нь шєнєжин ууж идсэн хvн шиг сэрэх.

Хунтайж

Цагаан морь унасан хунтайжийг бvхэл амьдралынхаа туршид хvлээж болдог бол жирийн эрчvvд єдєр болгон л хэрэгтэй болдог.

Аан одоо ойлголоо

- SHELLOIL гэдэг компани ямар бизнес эрхэлдэг юм бол?
-Хар мангараа, хvнээс асуухын ємнє сайтар бодож байгаач. SHELL гэдэг нь чинь гадарга, сав гэсэн vг, харин OIL гэдэг нь тос гэсэн vг гэхээр чи нэг боддоо.
-Аан одоо ойлголоо. Энэ чинь тосолгоотой бэлгэвч vйлдвэрлэдэг компани байна тэ?

Барилгачид

Барилгачид єглєє ажилдаа ирэв. Хэсэг хугацааны дараа бригадын дарга ирж асуув.
-За яаж байна?
-Аа муу байна. Ажиллаж дийлэхгvй юм шиг байна...
-За яая гэхэв. Дийлэхгvй бол дийлэхгvй ш дээ. Хэсэг байцгаад даа...
Нэлээд хугацааны дараа бригадын дарга ахин хvрч ирэв.
-За одоо яаж байна.
-Яриа юу байхав. Ёстой сайхан болчихлоо. Гэхдээ ажиллаж дийлэхгvй юм шиг байна...

Там

Согтуу эр автобусанд орж ирээд Христийг номлогчийн дэргэд суужээ. Тэгсэн нєгєєх нь:
-Тань шиг хvмvvсийг шууд тамд хvргэж єгнє гэж ертєнцийн эзэн зарласан гэдгийг сонсоогvй юу гэсэнд согтуу эр огил харайн босч жолооч руу:
-Хєєе наадахаа зогсоо, би єєр автобусанд андуураад суучихаж, буумаар байна гэх нь тэр.

Соёлгvй хvмvvс

Нэг нєхєр гомдоллож байна гэнэ.
-Одоо ч цаг єєр болж хvмvvс нь ч ямар соёлгvй болчихсон юм бэ дээ. Энэ хар даа... єчигдєр баарнаас гарахын хооронд муусайн юмнууд хоёр гарыг минь ийм болтол нь гишгилчихэж байгаа юм даа.

Тетрис

Хувь тавилан хvнийг эцсийн дvндээ хаа нэгтээ яг тааруулан шааж орхих гэж л яг тетрис шиг ийш тийш нь эргvvлэн шидэлж байдаг.

Дарвинизм

Карло аав дарвинизмын vзлийг ягштал баримталдаг хvн байсан болохоор Буратиног зорж хийхэн ємнє тайрдсаар сармагчин хийсэн гэдэг.

Тvлээ

Карло аав євєл тvлэх модоо бэлдэхийн тулд Буратино хvvг Мальвино охины хамт тvлээний пиндээ сарын турш тvгжижээ.

Одон

-Чи чинь юугаа зvvчихсэн яваа юм бэ? Чамд гэж хэлэхд vvний чинь тєлєє хvмvvс цусаа урсгаж байсан юм шvv дээ.
-Тэгээд яагаав. Євєє надад энийгээ зvгээр єгсєн гэж бодоо юу?

Дархан

Тосгоны дархан шинээр ажилд авсан туслахдаа
-Би одоо галнаас дах гаргаж ирнэ. Толгойгоо дохингуут шууд дээрээс нь лантуугаараа балбаарай гэж хэлжээ. Vvний дараагийн мєчєєс эхлэн шинэ туслах тосгоны цорын ганц дархан болж хувирах нь тэр.

Бvргэд

-Нэг єдєр ан хийхээр гэрээсээ гараад уул єєд алхалж явтал шонгийн модоон дээр бvргэд сууж байдаг байгаа. Шууд л буугаа онилоод гохоо дарлаа. Тас хийгээд явчихсан чинь оночихож. Нєгєєх чинь хумсаа нэг тийш , бахиа нєгєє тийш нь, дєрєєгєє єєр нэг тийш шидлээд vгvй мєн сvртэй унаж байдаг шvv.

Шинэ арга

Хоёр анчин ярилцаж байна гэнэ.
-Хєгшин чинь шєнєєр бар агнах шинэ арга нээсэн ш дээ. Шєнє зам дагаад явж байтал чинь аяндаа чам руу гар чийдэн шиг хоёр том улаан нvд дvрлийтэл ширтэж байгаатай таарна. Тэгэнгvvт шууд л дундуур нь буудаад л болоо.
-Чи тэгээд шинэ аргаараа хэчнээн бар унагав даа?
-Муу зальтай шаарнууд чинь шєнєєр єрєєсєн нvдээ аничихаад хоёр хоёроороо яваад байгаа болохоор одоохондоо ганцыг ч унагаж чадаагvй л байна

Арслан

Нэгэн жуулчин Африкт очоод хэрхэн арслан агнасан тухайгаа найз нартаа ярьж байна гэнэ.
-Арсланг харчихаад жаахан ойртуулж байгаа буудъя гээд ойртуулаад байлаа. Бараг тулаад ирэхээр нь буудах гэтэл замаг нь гацаад буудахаа байчихдах байгаа. Нєгєє чинь ч над руу муухай архираад дайрлаа. Би ч зугатлаа даа. Яг бариулдгийг даваан дээр би нэг мод руу авираад гарчихав. Тэгсэн нєгєєх чинь араас авирч байгаад хальтирч, єндєр дээрээс бяц унаад vхчихдэг байгаа.
-Чи ч ёстой зоригтой эр юм аа. Би чиний оронд байсан бол аль хэдийн ємдєндєє сур харвачихсан байх байсан..
-Чи тэгээд тэр арслан цэвэр цэвэрхэн модон дээр халтирсан гэж бодоод байгаа юм уу...

Мэргэн арга

Нэг эр загасны дэлгvvр ороод нэг их том тул худалдан авчээ. Тэгснээ худалдагчид хандан:
-Та энэ загсыг лангууныхаа араас нааш нь шидээд єгєєч гэв.
-Тэгдэг нь яаж байгаа юм бэ?
-Дараа нь би энэ загсыг барьж авсан юм гээд хэлэхэд нvvр улайхгvй ш дээ

No comments: