Friday, January 13, 2012

Электрон ном #59: Бямбын Ренчин-Заан Залуудай роман

Заан Залуудай энэ хоёрдугаар хэсгийг жаран таван оны долоон сард Хануулын Их тэнгэрийн амнаа эхлээд, Чехословак улсын Карловы Вары гэдэг рашааны газар бие сувилуулах зуур vргэлжлэн бичсээр, Баян-Өлгий аймгийн төвийн зочид буудалд есөн сарын хорин дөрвөнд гvйцээн бичлээ.

Маркс, Энгельсийн шинжлэлд хvн төрөлхтний эл нэн дээр эртний vеийг тун сайхан vгээр бадруулан дурдсан зvйлийг санан санан бодож, манай уншигч нарт, манай дээд өвгөс эцгэс, чулуун зэвсгийн vеэс vvсгэж, ямар шvv байсныг дvрслэн vзvvлбээс, сонин юмсанж гэж цуврал романыхаа эхний эл эрт балрын чулуун зэвсгийн vеэс vvсгэж, Үvрийн туяа гэдэг адагт нь хvртлэх хоорондохыг амжвал гvйцээх санаа бий.

Дээр эртний чулуун зэмсгийн vеийн тухай дэлхийн уран зохиолд роман тууж болгож бичсэн зvйл нэг их олон vгvй, Францын уран зохиолч Их Рони Жосеф гэдэг хvн «Галын тэмцэл», «Агуйн арслан», гэдэг хоёр тууж зохион бичсэн нь орос хэлнээ орчуулан гарсныг зөвлөлтийн дундад сургуульд суралцаж байх vеэс амтархан уншиж, Америкийн зохиолч Жек Лондонгийн «Адамаас өмнөх» гэж чулуун зэвсгийн vеийн тухай бичсэн нэгэн зvйлийг хорин найман онд монгол болгох гэж оролдож байгаад гvйцээж чадаагvй, хожим гvйцээх зав ч олдолгvй өнгөрсөн билээ. Чингээд «Шинэ толь » гэдэг сэтгvvл vvсгэн гаргах vеэс монгол уншигч нартаа сонирхуулах асан гэж Английн нэрт зохиолч Yэлс Хэр эртийн «Угломи, Уяа хоёр », гэдэг балар эртний туужаас орчуулан нийтэлж байснаа гvйцээн гаргаж чадсангvй билээ. миний олж сонирхон vзсэн балар нртний чулуун зэвсгийн vеийн тухай зохиолын зvйл бараг энэ хэдийн төдий бөгөөд, Их Ронийн «Галын тэмцэл», «Агуйн арслан » зэргийг vзэхэд хэдийгээр vйлс явдлыг чадамгай зохиолч нар бичсэн тул уншигч хvнд маш сонин мэт санагдавч, ганц сонирхлыг голлоод цааш нь эрт балрын хvний аж байдал, соёл боловсрол, зан заншил,vзэл мэдэц, ертөнцийг vзэх vзлийн хvрээ, хэмжээ зэргийн байдлыг vзvvлэх гэж зорьсонгvй нь тэдгээр зохиолч нарын vед эртний судлал, угсаатны судлал, ардын билигзvй зэргийн судлал буюу хvн төрөлхтний олон аймаг угсаатны соёл боловсрол, зан заншил, зан vйл, аман зохиол, жич эртний булш, агуй мэтээс эртний хvний vлдээсэн эдийн боловсролын тvvхт зvйл, Ази, Африк Европ, Америк, Австралийн эрт өдгөөгийн олон угсаатан ястны соёл тvvхийн зэрэг зэрэг зvйлийг нарийвчлан судалсан зvйл хараахан бvрдээгvй буюу байсны нь тэр бvр нягтлан судлах зав бололцоо ч гараагvй , эсхvл нэгийн зэрэг тууж бичихэд авдар шvvгээгээр ном уудлан судлах , эрэн сурвалжлах, зав зай ч байхгvй зэргийн учраас гагцхvv уншигчийн сонирхол татах ямар нэгэн явдал, зодоо,нvдээ, дайсагнах аймаг болон араатан, эмс охид булаалдсан элдэв сонин адал явдлын төдийхнийг сэдэвчлэн бичжээ.

Yvнд гагцхvv Зөвлөлтийн Леонтьев гэдэг нэгэн зохиолч «Чулуун номын хуудас» гэдэг мөнхvv эрт балрын хvний аж амьдралыг харуулсан тууж, Онег нуурын хавийн эртний хvний дурсгал, хад чулууны бичиг зэогийг эртний судлал, угсаатны судлалын зvйлтэй нийцvvлэн бодож зохион бичсэн нь надад, миний урьд өмнө сонирхон vзсэн зохиолоос илvvц нударгатай санагджээ.

Чулуун зэвсэг хэрэглэж байсан vеийг нягталж vзвээс, газар газар адилгvй, хөгжилтэй байсан нь, нэг газар эртний чулуун зэвсэгтэй байхад, нөгөө нэг газар нь дундад чулууны vед хvрч байсан буюу нэг газар чулуу мод хавирч галтай байх vед нэг газар, тэр аргыг мэдэхгvй, галаа манаж аргалан, манасан галаа унтраавал, гал алдах зэргийн адилгvй боловсролтой байсан тул , тэдгээр байдлыг бас тусган vзvvлэх гэж, нэг газар хавчаахай нумтай болоод байхад, нэг газар бороохойгоос цааш ахиж чадаагvй мэт байдлыг vзvvлэх гэж оролдлоо. Тэр эртний vе байтугай, одоо ч нэг хэсэг улс, атом задлан хэрэглэж байхад, нэг хэсэг газар хавчаахай нум, хулхавч нумтай хэвээр одоо ч гэсэн байгаа шvv дээ. Зарим хvмvvс, Заан залуудайн эхний хэсэгт бэрх явдалтохиолдоод байтал сvvлийн хэсэгт амар тайван найрлаж, барьж байгаа явдал гардаг нь балар эртний цагт байж боломгvй мэтээр бодогчид буй. Хаврын тарчиг цагаараа адгуус хvртэл эцэж турдаг, зовж зvдэрдэг байтлаа, намрын тэнvvн цагт гэдэс гарч, тосон таргатай болж , цатгалан тайван цаг vе байдаг атал, дээр цагийн чулуун зэвсэгийн хvн , ан адгууснаас дор , хавар чvхэж, намар ч хахаж байсан гэж vзэх баримт vгvй. Тэр чбайтугай, эрт балар чулуун зэвсгийн хvний vлдээсэн зураг дvрс, баримал мэтийг vзэхэд , найрлан цэнгэж, бvжин наадаж байсан байдлыг дvрс зураг, хөрөг баримал манай vед уламжлан ирсэн зэргийн зvйл буйг товч дурдваас зохих байнам. Энэ мэтийн зvйлийг өи хир чадлаараа тусгахыг мэдцийнхээ хирээр, одоо байгаа чадлынхаа хэмжээгээр оролдсоныг дурьдаад, оносон зvйл буй аваас төдий л буй заа. Алдсан зvйл байвал гvн мэдлэгтэн заан засаж, уучлан vзмvv хэмээн буурай зохиогч би тэнь өчнөм.

Б.Ренчин

Татах (Татаж авах): Бямбын Ренчин-Заан Залуудай роман

No comments: