Friday, January 13, 2012

Электрон ном #58: Д.Батбаяр "Цахилж яваа гөрөөс"

-- Ээжээ баруунтайгаас нэг морьтой хvн айсуй гэсэн vг тvvнийг тэр зvг харахаас ємнє хамаг биеий нь зарсхийлгэхэд єргєж байсан чулуугаа Дэжид золтой л алдчихсангvй.
Дээрээс нь гэнэт хvчтэй тавьсан чулуунд шахагдсан аарцны шар ус уутаа нэвчин гутал руу нь годхийв. Тэр хєлєє зайлуулсан ч vгvй, аарцан дээрх чулууныхаа хазгайг тэгшилж байлаа. Хэлтгий бол жигд шахагдахгvй, зvсэхэд бутарч ойчоод байх болно гэж бодсондоо ийнхvv тэгшилж байгаа бус ерєєс энэ ажлыг хар нялхаасаа гуч хvртлээ хийж дадсан дадлаараа л хийх бєгєєд ухаан санаанд нь мєн гэдгээс єєр юv ч vл бодогдон єєрийн эрхгvй тэр зvг харвал vнэхээр мєн байсанд сэтгэл нь харанхуйлан хоолой дээр нь ямар нэгэн юм тээглэн шvлс нь залгиж болохгvй болчих шиг болов. Эхийгээ айсуй яваа морьтны зvг харахыг хvлээн зогсож байсан хvv нь:
--Аав мєн vv? Ээжээ? гэж асуугаад дахин тэр морьтны зvг хэсэг харж зогссоноо эхийнхээ хариу хэлэхийг ч хvлээхгvй.
--Мєн байна, мєн байна гэж хашгиран гэртээ гvйн орлоо. Урьд нь хvvгээ ингээд ороход нь «Хvvе чи галдаа аргал хийгээрэй» гэх юм уу эсвэл «Яах чинь вэ, чи» гэж хойноос нь хашгирдаг байлаа. Энэ нь шинэ махтай vед хоолоо хийхдээ «Єнєє шєнє аав нь ирж магадгvй, ирээд идэг» гээд чанасан дал, хэдэн хавирга, цорой ч юм уу ямар нэгэн бvхэл махны тухай vг бєгєєд хvv эцэгтээ мєнєєхийг єгєх гэж ямагт яарч шон дээр буухад єєдєєс нь бариад гvйх нь халаг болдог,эх ч «Байз гэм чи яасан тавьтиргvй монд вэ» хэмээн загнах єхєєрдєх хослон хоцордог байв. Энэ удаа ч хvv мєн эцэгтээ тавьсан юм руу явж байгаа нь тэр аж. Дэжид хvvгээ гэртээ орохыг мэдээгvй юмуу, тэрийг анзаарах сэхээ байхгvй ч байгаа юм уу юv ч хэлсэнгvй. Эргэн тойрондоо болж байгааг ч мэдрэх завгvй юм шиг нэг ажлаас нєгєєд шилжин хажуугаас харах хvнд бол ажилдаа тvvртэн эр нєхрєє ирж байгааг мэдэх янзгvй байх шив дээ гэхээр байх авч Дамбын хэрхэн ирж яваа, хотынхоо хаагуур тойрч хэдэн хормын дараа шон дээр буухыг нэгд нэггvй мэдэрч ойртох тусам нvvр учрахаасаа эмээх мэт аар саархнаар оролдон энд тэнд унасан ойчсоныг єєд татах аядана. Дамбыг эрэл сурал, аймаг сум орохоор хэд гурав хоногоор эзгvй яваад ирэх бараагий нь харангуут царай зvс нь гэрэлтэн нvvр рvvгээ унжсан vсээ хойш илж, vргэлж толгой дээр явах, нар салхинд онгож хээ нь ч мэдэгдэхээ больсон алчуураа засч, яаран сандран гэртээ орж юм хумаа цэгцэлдэг байснаа чухам хэдийнээс больчихсоныг єєрєє ч vл мэднэ...

Татах (татаж авах): Д.Батбаяр "Цахилж яваа гєрєєс"

No comments: