Friday, January 13, 2012

Электрон ном #57: Спартак

Публий Сервилий Ватий Изуарий, Аппий Клавий Пульхра хоёрыг элчин байх үед ромын он тооллын 675 оны арван нэгдүгээр сарын ид (арван нэгдүгээр сарын 10)-ээс дөрвөн хоногийн өмнө Ромын хотын гудамжууд, үүр цайхаас эхлэн дүүрэн хүнтэй болж, хотын хэсэг бүхнээс Их циркийг чиглэн хүмүүс цутгана.

Их төлөв жирийн иргэд суудаг хөл үймээн ихтэй Эсквилин Субурра гэдэг нарийхан тахир гудамжуудаас авахуулаад хүмүүс улам улам олширсоор Табернель ба Шаварчдын болон Шинэ гол гудамжаар ганцхан циркийн зүг рүү л тэмүүлнэ.

Хотын иргэд, ажилчид, пролетариуд, мөн хотын цэргийн ангиудынх хашир хуучин дайчид, жирийн хүм үүс, алиалан хошигногчид, хэсүүчлэн явж инээдэм тоглоом үзүүлэгч улс, бөхчүүд болон, хэсэг хэсгээр бөөгнөрөн үймэлдсэн хүүхэд багачууд эд бүхэн тасралтгүй үргэлжлэн цувсаар байлаа.

Хүмүүсийн баясгалант царай, хөгжилтэй харц, шалиг сул үгс, тохуу тоглоом энэ бүгдийг харахад улс амьтан ямар нэгэн дуртай юмаа үзэн сонирхохоор ингэж тасралтгүй цувж яваа юм байна гэж аргагүй л бодогдуулна

Ром хот анх байгуулагдсанаас хойшхи 138 онд эртний Тарквиний хааны бариулсан циркийг хэвлэл, бичгийн хянан байцаагч Квинт Фламиний 533 онд бас нэг цирк бариулж өөрийнхөө нэрээр нэрлэсэн тэр цагаас ав ад Их цирк гэж нэрлэх болсон билээ.

Палатин, Авентин гэдэг хоёр толгодын хооронд Мурсийн хөндийд байгаа Их цирк нь хожим Юлий Цезарь , Октавиан Август нарын өөрчлөн байгуілсантай адил тийм хэмжээ хязгааргүй их, тийм үзэсгэлэнтэй сайхан байдлыг олоогүй байсан боловч уртаараа хоёр мянга нэг зуун наян алхам өргөнөөрөө есөн зуун ерэн алхам бөгөөд нэгэн зэрэг зуун хорин мянган хүн багтах хэмжээтэй мөн л үзэсгэлэн төгөлдөр том цирк байсан юм.

Энэ циркийн барилга зууван хэлбэртэй боловч баруун тал шулуухан, харин зүүн тал нь дугуй билээ. Циркийн өрнөт этгээдэд арван гурван гулдан хаалга бүхий оппидиум гэгч барилга байдаг бөгөөд түүний төв дундах гулдан хаалга нь цирк рүү орох хоёр гол хаалгын нэг нь учраас ёслолын хаалга гэж нэрлэгджээ. Энэ хаалгаар сахиус бурхны дүр барьсан ёслолын жагсаал, циркийн тайзан дээр гарч ирдэг нь циркийн тоглоом эхэллээ гэсэн дохио байжээ. Бусад арван хоёр гулдан хаалган дотор морины жүчээ буюу "хар байшин" байдаг бөгөөд циркийн тайзанд морин уралдаан болох үед тэрэг, морьдыг тэнд байлгана. Харин цус урсгах тэмцээн хийх үед бол, гладиаторууд болон араатан байраладаг ажээ.

Үзэгчид суух олон довжоо оппидумаас эхлэн доошоо бүтэн хүрээ болон тойрч үргэлжилнэ. Олон эгнээ суудал, гулдан хаалганы дорхи саравчинд тулж очдог, тэнд ямбатан авгай нарын суух газар билээ.

Ёслолын хаалгын эсрэг талд Ялгуусан хаалга байдаг. Түүгээр ялан дийлэгчид ордог ажээ. Оппидумын баруун гар талд үхлийн хаалга байдаг. Биеэ сэг болтол сийчүүлэн үхсэн буюу үхэж байгаа гладиаторуу¤ын сэглэгдсэн биеийг циркийн тусгай ажилчид урт иштэй дэгээгээр чирч энэ муу ёрын хаалгаар гаргаж зайлуулдаг ажээ. Опподиум Ялгуусан хаалга хоёрын хоорондуур "нуруу" гэж нэрлэгддэг таван зуун алхам урт намхан хана циркийн талбай дундуур зүссэн нь уралдааны үед түүгээр газрын зайг тогтооно.

Энэ нурууны гол дунд гантиг түүний хажуугаар жижиг цамхаг багана, өргөл тахилын сан, хүний баримал дүрс босгоостой билээ.

Циркийн талбайг хүрээлсан намхан хашлагын дагуу нь дүүрэн устай шуудуу үргэлжлэх бөгөөд түүний гадуур төмөр тор татсанх нь циркийн талбай дээр улангассан араатан амьтдын дайран довтолж болзошгүй аюулаас үзэгчдийг хамгаалсан ажээ.

Ромын хотын барагдашгүй олон мянган хүнээр улам бү рдүүрч байсан үзвэрийн энэ асар их байр ийм байдалтай билээ.

Энэ өдөр чухам юу болж байгаа билээ? Ямар баяр болов оо? Өдий олон хүн юу үзэхээр циркт цугларав? Гэвэл Италийн эзэн Ром хотынхныг айлган сүрдүүлэгч зол заяат Луций Корнеллий Сулла зол заяат гэгч Ромын ард иргэдийг гурван өдрийн турш хооллон зочилж юм үзүүлэн зугаацуулна гэж хэдэн долоо хоногийн өмнө тушаасан байжээ.

Догшин захирагчийн тушаалаар Марсын талбайд болон Тибр голын дагуу зассан ширээний ард, сонин юм үзүүлэх өдрийн урьд оройноос эхлээд Ромын бүх муу сайн хүмүүс сууцгааж шөнө болтол шуугин найрлаж эцэст нь цадигаа алдсан билээ. Кай Марийн аюулт дайсны хийсэн энэ найр, хоол унд, х мгийн нарийн нандин дарсар арвин ихийн хувьд хааны баян тансаг сүр хүчтэй найртай эн тэнцмээр болжээ.

Зол заяат Сулла гар тэнийлгэн Геркулест зориулан хийсэн энэ найр цэнгэлд хөрөнгө зөөрийнхөө аравны нэгийг зарсан билээ. Ингэж Сулла, баруун гараараа дээрэмдэн булааж авсан хөрөнгийнхөө зарим хэсгийг зүүн гараараа бэлэглэн өгч байхад, Луций Корнелий Суллаг үнэн зүрхнээс үзтэл үзэн яддаг. Ромынхан түүний үзүүлэн өгсөн зүйлийг баясгалантай царай гарган хүлээн авч байлаа.

Өдөр болж нарны гэгээн туяа үүлсийг нэвтлэн, олон дов толгодын орой, дуган сүм, гялалзсан цагаан өнгийн үнэтэй гантиг чулуугаар хийсэн дээдэс язгууртны орд харшийг нэгэн зэрэг гийгүүлэхийн хамт Их циркт үзэгчдийн сандал дээр суусан хүмүүсийг тэтгэч илчээрээ дулаацуулан ээнэ.

Ром хотын зуу гаруй мянган иргэд, өөрсдийн хамгийн дуртай зүйл болох гладиаторуудын тулалдааныг харахаар хүлээж суув...

Татах (Татаж авах): Спартак

No comments: