Friday, January 13, 2012

Хэд гурван онигоонууд #4

Нойр сэргээх шилдэг арга

Халуун, єтгєн, сvvтэй, чихэртэй ориг кофе ганцхан аягыг гэдсэн дээрээ татаж асгах шиг нойр сэргээх шилдэг арга байдаггvй юм. Итгэхгvй бол шалгаад vзээрэй.

Хєдєлмєр хамгаалал

Эрдэмтэд гялс манас тархдаг аймаар євчин илрvvлжээ. Судалгааны явцад сармагчны тємсєг ашиглан эм хийж байж аймшигт євчнийг дарж чадах нь тогтоогдож. Ингээд Чапаевыг дуудаад асар богино хугацаанд сармагчны тємсєг нэг саяыг ол гэсэн тушаал єгч. Хэрэгтэй гэсэн болгоноо ав гэсэнд мань эр 100 тонн спирт, Петька, Жучка нохой гурвыг авч Африк руу явав. Удах байх гэж бодож байтал ердєє долоо хонов уу vгvй захиалгынх нь 50 хувь хvрээд ирж гэнэ. Мэдээж хэрэг эрдэмтэд болсон хойно нэлээд гайхаж байгаад яаж ингэж ийм их тємсєг богино хугацаанд цуглуулсныг нь олж мэдэх хvн томилон явуулав. Нєгєє хvн нь ирээд хартал наргил модны дор Чапаев, Петька, Жучка нохой гурав тас vсэрчихсэн, спиртнийх нь тал нь байхгvй болчихсон харагдаж байна гэнэ.

Нєгєєдvvлийг сэрээгээд яаж ажилладгаа vзvvл гэв.
Тэгсэн Петька спиртнээс нэг татаж аваад модонд авирч гарснаа хамгийн анх таарсан нэг сармагчингийн єєдєєс vлээтэл цаадах нь Петькагийн амны vнрийг даалгvй ухаан алдаад модон дээрээс унаж байна гэнэ. Сармагчинг унангуут Жучка нохой хар хурдаараа гvйж ирээд яах ийхийн зуургvй сармагчингийн тємсгийг ганц хап гэж ганцхан хазаж таслаад, шуудайнд хийчихэж байна гэнэ. Хяналтаар ирсэн хvн:
- Петька, Жучка хоёр ажиллаад Чапаев ажил хийдэггvй юм уу? гэв. Тэгсэн нь Чапаев:
-Би энд хєдєлмєр хамгааллын инженерийн хариуцлагатай ажил хийж байна. Алив Петька нэг харуулаадах даа гэлээ. Тэгсэн Петька нь спиртнээс нэг сайн татаж аваад аймаар том гориллд дєхєж очоод vлээтэл цаадах нь амных нь vнэрийг даалгvй яг унах нь уу гэлтэй гэсэн манарч ганхаж байснаа буцаж сэргээд Петькагийн духан дундуур ганцхан хусаад авч байна гэнэ. Мэдээж хэрэг Петька модон дээрээсээ уналаа. Унаж явахдаа орилж байна гэнэ:
-Василий Ивановичаа наад Жучкаагаа сайн бариарай...

Ганцхан чамдаа

Нэг бvсгvй шуудангийн салбарт орж ирээд лавлаж байна гэнэ.
-Тэр нэг дээрээ ганц зvрхтэй ил захидал чинь, яадаг захидал вэ?
-Аан, энэ vv? «Ганцхан чамдаа» гэсэн бичигтэй юм аа....
-Ашгvй дээ, май энэ мєнгє. Надад зургаан ширхэгийн єгєєч...

Дуугvй хоолоо ид

Охин нь ээжээсээ асууж байна гэнэ.
-Ээж, аавын толгойд яахаараа нэг vс байдаггvй юм бэ?
-Яагаад гэвэл аав чинь маш их зvйл бодож, шийдэж болохоор тэр.
-Тэгвэл таны толгойн vс яагаад ийм их байгаа юм бэ?
-Чи хэл ам сугалчих гээд байлгvй наад хоолоо дуугvй идээч...

Эхнэртэй эрчvvдэд зориулсан сэтгvvл

Эхнэртэй эрчvvдэд зориулсан шинэ сэтгvvл худалдаанд гарлаа. Анхны дугаарт маш олон сонирхолтой зvйл орсноос товч дурдъя.
«Эрчvvдийн гал тогоо» буланд «Вискиний мєсийг хэрхэн бутлах вэ» зєвлєгєє.
«Эр хvний ёс зvй» буланд «Хэрхэн «п...даа» гэдэг vгийг гурвхан удаа хэлээд маш нарийн асуудлыг тvвэггvй тайлбарлах вэ?» аргачлал.
«Эцэг» буланд «Хvvхэд хийснээр хvvхдийн хvмvvжил дуусдаггvй гэдгийг анхаар» нийтлэл.
«Гэр бvлийн секс» буланд «Сексийн vеэр унтахгvй байх 14 арга» сонирхолтой зєвлєгєє.
«Танин мэдэхvй» буланд «Амьдралыг бусниулагч аймшигт араатнууд» цувралын нэгдvгээр нь «Тоос сорогч».
«Эр хvн ба спорт» буланд «Суултуур дээр ганц ч дусаахгvйн тулд зєв онилох хэрэгтэй» алдартнуудын дурсамжаас.
«Муу зуршлаа хаяцгаая» буланд «Хэрхэн зурагтын удирдлагыг хаях вэ?» эмчийн зєвлєгєє.

Ёс зvйн хоёр асуулт

1.Та 8 хvvхэдтэй жирэмсэн эмэгтэйтэй танилцжээ гэж бодъё. Тэр эмэгтэй єєрєє тэмбvvтсэн, найман хvvхдийнх нь хоёр нь сохор, гурав нь дvлий, нэг нь оюуны хомсдолтой байж. Та энэ эмэгтэйд аборт хийлгэ гэж зєвлєх vv?
Гэвч хариулах гэж бvv яар, эхлээд єєр нэг асуултанд хариулчих.
2.Дэлхийн тэргvvлэгчийн сонгуулья явж байна, таны санал бvгдийг шийднэ гэж бодъё. Нэр дэвшсэн гурван хvний товч тодорхойлолттой танилц.
а/ Луйврын хэрэгт ороолцсон нь тогтоогдсон улс тєрчидтэй холбоотой. Хоёр нууц амрагтайгаас гадна чухал асуудал шийдэхдээ зурхайчтай зєвлєлддєг. Гаанс нэрж, єдєрт 8-10 хундага мартини заавал уудаг.
б/Ажлаасаа хоёр ч удаа хєєгдєж байсан. Yд хvртэл унтдаг, их сургуульд сурч байхдаа хар тамхи татаж байгаад баригдаж байсан, орой болгон нэг лонх виски заавал уудаг.
в/Дайны ахмад зvтгэлтэн, цагаан хоолтон, хааяа шар айраг уудаг, хvvхэн шуухантай холбоотой хэрэгт хэзээ ч орооцолдож байгаагvй.
За энэ гурван тодорхойлолтыг уншаад хэнийг нь сонгох вэ?
Сонгосон уу? Бас эхний асуултанд ч хариулчихсан уу?
Тэгвэл энд товч тодорхойлолт нь гарсан улс тєрчид хэн болохыг сонирхмоор байна уу?
А/ Франклин. Д. Рузвельт
Б/Уинстон Черчилль
В/Адольф Гитлер
Харин та эхний асуултанд хариулахдаа эмэгтэйд аборт хийлгэхийг зєвлєсєн бол суут хєгжийн зохиолч Людвиг ван Бетховенийг алчихсан байна.

Сандраад ...

Автобусны буудал. Ажил тарах цаг. Автобус иртэл зангиа гонжоомтой сэхээтэн байрын их соёлтой, эелдэг хvн буудал дээр байсан бvх хvнийг урдуураа оруулсаар єєрєє хамгийн сvvлд орох гэтэл хаалга гэнэт хаагдаж хvзvvг нь хавччихав. Жолооч мань эрийг анзааралгvй хєдєлж эхэлтэл нєгєє мундаг сэхээтэн, соёлтой хvн чинь гэнэт:
-Єє муу лалруудаа, наад пи..даагаа онгойлгоочээ. Жолооч муу бандиа, ш... туураа.... Хєєе пи..даа нараа толгой тас шаалаа ш дээ. Эхийгээ ...руудаа гэж ирээд санаанд оромгvй муухай хараал урсгаж гарав. Жолооч зогсож, хаалгаа нээв. Нєгєє хvн автобусанд орж ирээд хувцсаа гєвж, зангиагаа янзалснаа хvмvvст хандаж:
-Уучлаарай, сандраад бага зэрэг хэтрvvлчихлээ гэж гэнэ.

Ээж чинь мэдэж байгаа юу?

Ная гарч, ер шахсан нэг эмээ хєдєє амьдардаг байжээ. Тэрээр хvvхэд шуухад, мал хунар гэсээр хэзээ ч хот газар орж vзээгvй юм байж. Гэтэл 90 насных нь ой дєхєхєд хамаатнууд нь нийлж ятгасаар эмээг хот орж шинжилгээ хийлгээд, эмч нарт vзvvлээд ир гэж явуулж гэнэ. Эмээ ч хамаатнуудынхаа vгээр хот орж бvх шинжилгээг нь єглєє.... Эмчийн єрєєнд эмээ толгойныхоо алчуураар хєлсєє арчин тэвчээртэй сууна. Эмч эмээгийн картын хуудсыг эргvvлэн бvх шинжилгээг нь харж байгаад тун сайн байна, ийм байдлаараа бол ахиад 90 наслах юм байна, гэхдээ юмыг яаж мэдэх вэ, эмэгтэйчvvдийн эмчид vзvvлээд дотуур vзлэг хийлгэчихээд ир, нэг юм байж магадгvй байна гэсэн утгатай зvйл хэлээд явуулав.
Эмэгтэйчvvдий эмч залуу эмээд vзлэг хийснийхээ дараа санаа зовох зvйлгvй, бvх зvйл эрvvл, хэвийн гэж хэлэв. Эмээ vзлэгийн дараа хувцсаа ємсєж, алчуураа зvvгээд єрєєнєєс нь гарах гэж явснаа гэнэт эргэж хараад:
-Ингэхэд хvv минь чамайг энд юу хийж суудгийг чинь ээж чинь мэдэж байгаа биз? гэж асуусан гэдэг.

Сэтгэгдэлүүд:

1. Freelance | 2009-01-02 23:00:00
Хөгжилтэй байлаа. Баярлалаа
2. embi | 2009-01-03 00:41:17
хэ хэ
3. aquamarine (зочин) | 2009-01-05 15:11:13
ha ha goyo onigoonuud
blaa
4. aquamarine (зочин) | 2009-01-05 15:13:40
ha ha goyo onigoonuud
blaa

No comments: