Friday, January 13, 2012

Монгол хэлээр орчуулагдсан шилдэг 40 уран зохиолын ном

Монгол хэл дээр орчуулагдсан, хүн болгон заавал олж уншчихад зүгээр топ 40 уран зохиолын ном юу вэ? Залуусаа саналаа нэмэрлээрэй. Минийхээр бол:

1.Монте Кристо гүн-Александр Дюма (дунд ангид унших) Миний электрон номын сангаас татаарай.

2.Загалмайлсан эцэг-Марио Пюзо (ахлах ангид унших)

3.Хорин жилийн хойно-Александр Дюма (дунд ангид унших)

4.Шадар 3 цэрэг-Александр Дюма (дунд ангид унших)

5.Санхүүч, Мундаг эр, Гудиггүй эр-Теодор Драйзер (ахлах ангид унших) Миний электрон номын сангаас татаарай.

6.Керри эгч-Теодор Драйзер (дунд ангид унших) Миний электрон номын сангаас татаарай.

7.Цаазын тавцан-Чингиз Айтматов (ахлах ангид унших)

8.Зуун жилийн ганцаардал-Габриел Гарсиа Маркес (10 жил төгссөн хойно унших) Миний электрон номын сангаас татаарай.

9.Морь унасан толгойгүй хүн-Майн Рид (дунд ангид унших) Миний электрон номын сангаас татаарай.

10.Инээмтгий хүн-Виктор Гюго (ахлах ангид унших)

11.Усан доогуур 20000 бээр аялсан нь-Жюль Верн (дунд ангид унших) Миний электрон номын сангаас татаарай.

12.Дөлгөөн Дон-Михайл Шолохов (ахлах ангид унших)

13.Парисын дарь эхийн сүм (дунд ангид унших)

14.Санниковын газар-Владимр Обручев (дунд ангид унших) Миний электрон номын сангаас татаарай.

15.Мастер Маргарита хоёр-Михайл Булгаков (ахлах ангид унших) Миний электрон номын сангаас татаарай. /дутуу/

16.Өвгөн тэнгис хоёр-Эрнест Хэмингуэй (дунд ангид унших)

17.Анна Каренина-Лев Толстой (ахлах ангид унших)

18.Дайн ба энх-Лев Толстой (ахлах ангид унших)

19.Ах дүү Карамзовынхан-Михайл Достоевский(ахлах ангид унших)

20.Гэм Зэм-Михайл Достоевский(ахлах ангид унших)

21.Наймаалж-Микеле Плачидо (ахлах ангид унших)

22.Давид Копперфилд-Чарльз Диккенс (ахлах ангид унших)

23.Хүрлийз бүсгүй-Майн Рид (ахлах ангид унших)

24.Ахмад Грантын хүүхдүүд-Жюль Верн (дунд ангид унших)

25.Жонон, гуйлгачин хоёр, Том Сойрын адал явдал-Марк Твейн (бага ангид унших) Миний электрон номын сангаас татаарай.

26.Алтан сүм- Мишима Юкио (дунд ангид унших)

27.Инженер Гарины сүйрэл-бага Александр Дюма (дунд ангид унших)

28.Живаго эмч-Б.Пастернак (ахлах ангид унших)

29.Дон Кихот-Сервантес (ахлах ангид унших)

30.Мартин Иден-Жек Лондон (ахлах ангид унших)

31.Өгүүллэгүүд-О.Генри (дунд ангид унших) Миний электрон номын сангаас зарим нэг өгүүллэгийг нь татаарай.

32.Нууцат арал-Жюль Верн (бага ангид унших)

33.Саран чулуу-В.Коллинз (дунд ангид унших) Миний электрон номын сангаас татаарай.

34.Саран хөндий-Жек Лондон (дунд ангид унших) Миний электрон номын сангаас татаарай.

35.Үл үзэгдэгч хүн-Г.Уэллс (дунд ангид унших) Миний электрон номын сангаас татаарай.

36.Оцеола баатар-Майн Рид (дунд ангид унших)

37.Зуунаас урт өдөр-Чингиз Айтматов (дунд ангид унших)

38.Цагаан соёот-Жек Лондон (дунд ангид унших)

39.Зодооны эзэд-М.Н.Алексеев (дунд ангид унших)

40.Илиада, Одиссей-Хомер (дунд ангид унших)

41.Фауст-И.В.Гёте (ахлах ангид унших)

42.Консуэло-Жорж Санд (ахлах ангид унших)

43.

Шууд бичиж байгаа болохоор тулгамдаад санаанд сайн орохгүй байна. Сануулаарай.

Сэтгэгдэлүүд:

1. танхил | 2009-01-09 18:53:53
бүгдийг нь уншчихаж
2. Битмин | 2009-01-09 19:07:00
4 дэх нь Теодор Кутузов гэдэг нөхрийн "хүслийн гурвал" гэдэг роман биш билүү. Эйскс гэдэг саятны бодит амьдралаас сэдэвлэв энэ тэр гээл.
За би мартчиж. уншаад амтанд нь ороод балай болох дөхөж байж билээ.
3. танхил | 2009-01-09 19:14:46
нээрээ file-р иймэрхүү зохиолууд байхгүй бээз?
4. erdene_ujin | 2009-01-09 19:41:42
Расул Гамзатов Миний дагестан
М.Достоевсий Гэм зэм, Карамзовын хөвүүд
Л.Толстой Анна Каренина, Дайн ба Энх
Э.Хэменгуэй Өвгөн тэнгэс хоёр
Э.Лондон Цагаан соёот. Өвгө дээдсийн дуудлага гээд байвал барагдахгүй юм байнаа.
5. nuudelchin_mgl | 2009-01-09 19:49:28
Яг 10 зохиол гэсэн болохоор олон зохиол ороогүй байна. Уншсан зохиолууд байна. Гаддад эхээр нь уншиж байгаагүй болохоор сайн орчуулга болсон эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан унших дуртай зохиолууд байна.
6. weatherman | 2009-01-10 19:26:21
Theodore Herman Albert Dreiser (August 27, 1871 – December 28, 1945) was an American novelist and journalist.
Fiction

* Sister Carrie (1900)
* "Old Rogaum and His Theresa" (1901)
* Jennie Gerhardt (1911)
* The Financier (1912)
* The Titan (1914)
* The Lost Phoebe (1914)
* The "Genius" (1915)
* Plays of the Natural and Supernatural (1916)
* Free and Other Stories (191
* The Hand of the Potter (191
* Twelve Men (1919)
* An American Tragedy (1925)
* Chains (1927)
* A Gallery of Women (1929)
* The Bulwark (1946)
* The Stoic (1947)

[edit] Nonfiction

* A Traveler at Forty (1913)
* A Hoosier Holiday (1916)
* Hey Rub-a-Dub-Dub (1920)
* A Book About Myself (1922); republished (unexpurgated) as Newspaper Days (1931)
* The Color of a Great City (1923)
* Dreiser Looks at Russia (192
* My City (1929)
* Tragic America (1931)
* Dawn (1931)
* America Is Worth Saving (1941)
7. weatherman | 2009-01-10 19:59:22
Заавал 10 байх ёстой гээд хатуу хязгаарлаад байх албагүй л дээ. шилдэг 20 юм уу 30 болгож нэмэхэд ч бэлэн байна. Миний ийм бичлэг оруулсны зорилго нь одоогийн энэ их мэдээллийн boom-д живчихсэн яваа хүүхэд залуучуудад бага ч болтугай чиг өгөх явдал юм. Миний хувьд 6 настайгаасаа л уран зохиолын номтой нөхөрлөсөн, тэр үед надад сонголт байгаагүй, олдсон ном болгоныгоо л хуу хамж уншдаг байлаа. Дөлгөөн Дон-ыг гэхэд л бага ангидаа уншиж байлаа ш дээ. Одооны дийлэнх хүүхдүүд ном огт уншдаггүй болсон. Тэдгээрт хандаж хэдийгээр та нар ном уншдаггүй ч гэсэн бидний энэхүү хэлэлцэж гаргасан жагсаалтанд багтсан энэ цөөхөн номыг яаж ийгээд уншаач гэж хэлэх гэсэн юм.
8. weatherman | 2009-01-10 20:03:14
энэ жагсаалтанд багтаагүй олон сайхан номууд бий нь мэдээж, Тухайлбал,
11.Мартин Иден, Цагаан соёот-Жек Лондон
12.Өвгөн тэнгис 2-Эрнест Хэмингуэй
............. гээд үргэлжлүүлье л дээ.
9. weatherman | 2009-01-10 20:04:05
Мөн Толстой, Тургенев, Достоевский, Чехов, Пушкин гэх мэт Оросын сонгодгууд
Орчуулагчдын нэрийг зоож өгвөл?
Миний харснаар хамгийн сайн орчуулгатай романууд нь харагдахгүй байх шиг?
Цаг уурч аа, энэ хажууд талд толь бичиг, цаг агаар гэх мэт зүйлс хэрхэн оруулсан туршлагаасаа хуваалцвал мөн ч их баярлана даа, би.
12. Julia_976 | 2009-01-10 20:20:51
Парисийн Дарь Эхийн Сүм
Баярласан шүү.
14. Weatherman (зочин) | 2009-01-11 14:36:32
13.Оливер Твист-Чарльз Диккенс
14.Жонон гуйлгачин 2-Марк Твейн
15.............
15. tsenxer_shuvuu | 2009-01-13 19:04:58
Хүмүүсийн нэмж хэлсэн зохиолуудтай ерөнхийдөө санал нэг бна, Достоевский, Гюгогийн зохиолууд гээд л... Ааа бас Мастер, Маргарита 2 гээд гайхамшигтай ном байна...Одоо нэг үеээ бодвол ном их хэвлэгддэг болж...
Жич: Мартин Иден монгол хэл дээр байдаг юм уу, тэгвэл олж унших юмсааан...
16. tsenxer_shuvuu | 2009-01-13 19:08:15
Америкийн эмгэнэлт явдал, Жонон гуйлгачин хоёр, энэ 2 номыг их л өөрөөр төсөөлж бсан юм байлгүй, уншсан нь надаа ердөө ч онц сэтгэгдэл төрүүлээгүй... Өмнө нь нэрийг нь олон сонсоод хэт онцгой төсөөлөл үүсгэчихсэн бсан байх...
17. Eastsite | 2009-01-13 19:14:41
Altan zagasnii ulger hehe
Mongolruu mongol zohiol yum shig l orchuulagdsan aguu buteel hehe
18. 35 | 2009-01-13 19:28:22
Минийхээр:
100 жилийн ганцаардал
Дөлгөөн Дон
Карамазовын хөвгүүд
Парисийн Дар эхийн сүм
Кихот ноён
Доктор Живаго
Дайн ба Энх
Анна Каренина
Том авгын овоохой
Санширо
Монгол хэл дээр гарсан ном гэсэн болхоор энэ хэдийг орууллаа. Тэхдээ эднүүсээс илүү сайхан ном зөндөө л байгаа байх. Яагаад гэвэл эдгээр нь зөвхөн миний уншсан цөөн хэд доторх юм шүүдээ.
19. 35 | 2009-01-13 19:33:37
Т.Драйзерийн дээрх номнууд монгол хэл дээр байгаамуу. Заримуудыг нь монгол хэлээр олж хараагүйм байна. Хаанаас олж болохыг хэлээд өх хүн байнуу
20. weatherman | 2009-01-14 09:18:40
tsenxer_shuvuu-d: Мартин Иден монгол дээр байдаг, аль дээр социализмын үед орчуулагдсан, сайн орчуулгатай. Дахин хэвлэлтэнд ороогүй байх, тэгэхээр олдоц муутай, хуучин ном зардаг газруудаар олдож магадгүй. Мастер Маргарита 2 бол дажгүй сайхан ном, гэхдээ миний үнэлэмжээр бол шилдэг 10-т бол багтахгүй, шилдэг 20-30 гэвэл багтах байх.
21. weatherman | 2009-01-14 09:20:13
35-д: Теодор Драйзерийн дээрх номнууд бүгд монгол хэлээр орчуулагдаж гарсан, маш сайн орчуулгатай. Хуучин ном зарж байгаа газруудаар хайж үзэх хэрэгтэй.
22. weatherman | 2009-01-14 09:20:55
Марк Твейн-ий номнууд бол хүүхэд бага ангид байхдаа уншвал илүү зүгээр байх.
23. weatherman | 2009-01-14 09:22:49
35-д: Санширо надад онц сэтгэгдэл төрүүлээгүй, бичлэгийн арга барил, япончуудын сэтгэлгээ гэж үнэн тэнэг ккк
24. weatherman | 2009-01-14 09:27:26
Миний хувьд зарим 1 номыг одоо хүртэл олж уншаагүй л явна ш дээ, тухайлбал: Доктор Живаго, Парисын дарь эхийн сүм г.м. Уншъя гэж боддог ч олдоогүй юм. Гоё ном байвал бүгдээрээ солилцож унших юм уу.

Битмин энэ тэрд хандаж хэлэхэд хэдүүлээ БАНЖИГ-ийн НОМЫН ХЭНЭЭТНҮҮДИЙН КЛУБ байгуулвал зүгээр юм биш үү? Залуусаа дэмжээрэй ккк
25. ВАФЛЬ | 2009-01-14 09:28:26
Нууцат арал -
Хурлийз бүсгүй -
Морь унасан толгойгүй хүн -
Ахмад Гранатын хүүхдүүд -
Капитал - / энийг уншчихад илүүдэхгүй ном /

- Майн Рид эсвэл Александр Дюмн гэдэг аугаа зохиолчдын нэгнийх нь бүтээлүүд. Алинийх нь ч бүтээл үнэхээр үсгэн төсөөллийн ертөнцөөр аялуулдаг гайхалтай зохиолчид.
26. weatherman | 2009-01-14 09:30:37
Eastsite-д: Үнэхээр Алтан загасны үлгэр бол хамгийн шилдэг орчуулгатай зохиол. Мундаг ч зохиол.
27. weatherman | 2009-01-14 09:31:30
Үнэхээр миний хувьд Александр Дюма бол бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиолч.
28. МОНГОЛХҮҮ | 2009-01-14 09:36:15
Za ene humuus ch barag bichchihej dee. Neg ih olond tanigdaagui nomuudaas gevel "Ih nuudel" geed tsaachdiin amidral gardag nom. Bas l bagagui setgegdel toruulj bilee. Bas David Cofferfild bna
29. weatherman | 2009-01-14 09:39:28
ВАФЛЬ-д: Хүрлийз бүсгүй бол дажгүй ном, гэхдээ шилдэг 20-30-д л лав багтахгүй гэж бодож байна. Ахмад Грантын хүүхдүүд ч гоё, гэхдээ шилдэг 30 хавьд л орж ирэх үү үгүй юу.

Майн Рид-ийн шилдэг зохиол Морь унасан толгойгүй хүн, Жюль Вернийх бол Наутилус гэж би боддог.

Нууцат арал ч гоё, гэхдээ хүүхдийн шилдэг 30 зохиол гэж жагсаавал орох байх.
30. ВАФЛЬ | 2009-01-14 09:40:55
Ахмад Грантын хүүхдүүд ...

Сонгодог зохиол хүний төсөөлөн сэтгэж чадварыг нэмдэг санагддаг. Тухайн орчинд үйл явдал дунд орсон мэт сэтгэгдэл түрүүлдэгээрээ Александр Дюмн гайхалтай. Бараг л үнэр нь төсөөлдөнө шүү дээ, хэхэ.

Усан доогуур 20 000 бээр аялсан зохиолын өгүүлэмж нь их сонирхолтой. Өөр ертөнцөөр аялаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Далайн сэдэвтэй зохиолуудаас Ахмад Грантын хүүхдүүд бас л сонин. Нууцат арал байна. Соёлт ертөнцөөс тасарсан хүмүүсийн араншин, өөрсдийн ирээдүйн төлөө тэмүүлэх байдал гээд л.

Хамгийн ихээр толгой ажиллуулж байсан нь монте Кристо гүн юм байна. Жоохон байхдаа уншиж байсан дээр, өөрийгөө хоригдсон гол баатарын дүрд тавиад, хэрхэн оргох дээр хамтран сэтгэж байсан юм бишүү...хэхэ.Бас догдлон уншиж байж билээ.

Морь унасан толгойгүй хүнийг унших явцад үйл явдал өрнөж байгаа хэсгийн байгалийн байдал, орчин, хүмүүсийн хувцаслалт гээд жижиг гэлтгүй бүгдийг уран үгээр нуршилгүй чигтгэснээрээ одо баатруудын байдал, төрх нүдэнд тодрох мэт.

Хурлийз бүсгүй - үнэхээр эмэгтэй хүнийгоо сайхан, биеэ авч явах байдал, дотоод гоо үзэсгэлэнг мэдэрсэн шиг мэдэрч, түүнээ уншигч түмэнд төсөөлүүлж чадсанаараа мундаг бүтээл... гээд эргэн дурсаж суух сайхан байлаа.
31. ВАФЛЬ | 2009-01-14 09:47:06
100 жилийн ганцаардлыг чи уншиж байсан уу... Надад ердөө таалагдаагүй. Эсвэл би хэтэрхий багадаа уншсан тул гүн агуулгыг олж харж чадаагүй байж болох юм.

Бас Чингиз Айтматовын орчуулгын зохиолуудыг бас таашаадггүй байсан. Дэлхийн мундагчуулын элэн далангүй шууд өгүүлсэн ном уншиж байгаад, гүн агуулга шингээсэн мэт бүтээл уншихаар жанар нь таалагдахгүй байсан байж болох юм тэ.

Бас багадаа Капиталыг уншаад бас ойлгоогүй. Том болоод уншсан чинь дажгүй санагдсан. Тэгэхээр сонгодог зохиолуудыг уншихдаа насны заагаа анзаарч номоо сонгож байвал дээр ч юм уу, хэхэ.
32. ВАФЛЬ | 2009-01-14 09:50:43
Шилдэг 10 аас
4.Санхүүч, Мундаг эр, Гудиггүй эр-Теодор Драйзер

--ийг уншиж байгаагүйн байна. Инээмтгий хүн, Дөлгөөн Донг зохиолыг нь биш, киногоор нь мэднэ.

Манай бүтээлүүдээс Газар шороо, Зүрхний хилэн, Элс цас / цувралаараа / тунгалаг тамир, Манан будан зэргийг уншиж, Хятадуудад дургүй болох үндэсэрхэг үзлээ төлөвшүүлж байжээ, хэхэ.
33. *САЙХАН САНАА* | 2009-01-14 10:04:56
чарьлз диккинсийн девид копперфель дажгүй санагдсан шүү сүүлд уншсан да винчийн кодыг бүүр 2хон өдөрт шөнөжин өдөржин сууж байгаад уншсан сонирхолтой санагдсааан.. за тэгээд чиний болон сээгийчэн нарын саналуудтай бараг ойролцоо байна доо...
34. ariuka | 2009-01-14 10:05:34
Хүмүүс ч лаг юм аа, Би бол 20000 бээр, дөлгөөн доныг л мэдхийн байна, монтекристо гүнг халит уншиж байсын байна, нууцат арал билүү юу билээ, арслан архирч байлаа, энэ бол америк биш африк гэж тэр үед л мэдэв гээл нэг ном нь дуусчиж билээ, дараахыг нь олж унших гээд чадаагүй,
бас Чингиз айтматов далайн эрэгт харагдах алаг хав толгой гээл их сонин зохиол,
35. tsenxer_shuvuu | 2009-01-14 10:10:25
Хүн хүний л сонирхол байх... Би хэрэв өөрийнхөөрөө гэвэл:
Мастер, Маргарита 2
Гэм зэм
100 жилийн ганцаардал
Инээмтгий хүн
Дорд үзэгдэгсэд
Парисийн дарь эхийн сүм
Алтан сүм
Өвгөн тэнгис 2 эд нар л онцгой сэтгэгдэл төрүүлж байсан юм... Магадгүй одооний нүдээр тэр байх...
5 жилийн, 10 жилийн өмнөх би мэдээж бас л шал өөр зохиолуудыг нэрлэх байсан...
Тэр "Их нүүдэл" надаа ч бас нэлээдгүй сэтгэгдэл төрүүлж байсан шүү, унших бүртээ л заавал уйлдаг юм хэхэ...Хүмүүс нээх мэддэггүй байхаа, тэр зохиолыг... Доктор Живаго орчуулагдсан гсн, тэрийг олж уншмаар байна... "Шүүх ажиллагаа"-г би санааг нь сайн ойлгоогүй ч юм уу, нэг их төсөөлж бсанд хүрч чадаагүй... "Анна Каренина" ч бас яахав дээ л санагдсан, ер нь өмнө нь хэт олон сонсоод, хүлээлт үүсгэчихээр дэмий ч юм шиг, уншихсан гэж бодож бодож яваад олж уншсан номнууд дандаа л нэг яахав дээ л байх шиг байдаг юм...
36. ВАФЛЬ | 2009-01-14 10:12:00
БАНЖИГ-ийн НОМЫН ХЭНЭЭТНҮҮДИЙН КЛУБ байгуулвал зүгээр юм биш үү? Залуусаа дэмжээрэй ккк ГЭНЭ ҮҮ.


ХҮҮЕ ХОНГОРОО ЭНЭ ТАЛ ДЭЭР НАДАД АЛЬ ДЭЭРИЙН НЭГ БОДОЛ САНАА БАЙДАГ ЮМ. ДААНЧ ЗАВ ЗАЙГАА ОЛЖ ЧАДАХГҮЙ ЯВСААР ХУГАЦАА АЛДАЖ ЭХЛЭСНИЙГ ЧИ ... ЗУРВАСДИЙ ЗА....
37. weatherman | 2009-01-14 10:17:58
*САЙХАН САНАА*-д: Чарльз Диккенсийн Давид Копперфельд бас мундаг зохиол.
38. *САЙХАН САНАА* | 2009-01-14 10:20:46
нэг хэсэг майн ридээр өвчилсон за тэгээл 100н жилийн ганцаардал инээмтгий хүн. гюго зоригт далайчин энэ тэр гээл нэг хэсэг бас жоохон толгой шаардах юм сонирхсон..

үе үеээрээ байж дээ
39. ВАФЛЬ | 2009-01-14 10:21:02
Саниковын газар гээд зохиолыг уншсан хүнб айна уу... сүүлийн үеийн зохиол гэхэд мундаг тэ, бас.
40. weatherman | 2009-01-14 10:22:12
Дээр би хэлсэн дээ олдож байгаа ном болгоныг л жоохондоо уншиж байлаа. Тухайлбал, Дөлгөөн доныг бага ангидаа уншаад ерөөсөө гүйцэт ойлгож чадахгүй байгаа юм чинь. Бас Теодор Драйзерийн номуудыг ч гэсэн, одоо олж уншиж үзвэл хэрэгтэй олон зүйл ойлгох байх даа.
Юуны төлөө ийм хэлэлцүүлэг явуулж байгаа билээ хүүхэд залууст тодорхой чиглэл өгөөд бага ангидаа ийм номуудыг нь, дунд ангидаа ийм номуудыг нь, ахлах ангидаа эдгээрийг, сургууль төгсөөд эдгээрийг нь уншвал илүү тохиромжтой гэж хэлж өгвөл зүгээр байх.
41. bi_banjig | 2009-01-14 10:22:12
тэр мастер маргарита 2, дорд үзэгдэгсэд, бас тэр инээмтгий хүн ч гэсэн их гоё номууд санагддаггүй ш дээ, уншихад их төвөгтэй, надад л их залхуутай байдаг юм... харин тэр цэнхэр шувуугийн бичсэн их нүүдэл чинь сайхан ном байхгүй юу, байгаль хамгаалал, хүн байалийн харилцаа энэ тэр гээд... тэр никита их гоё дүр... даанч төгсгөл нь жаахан тиймэрхүү болохоос...
42. bi_banjig | 2009-01-14 10:22:49
тийм санниковын газар их гоё ш дээ
43. weatherman | 2009-01-14 10:25:45
100 жилийн ганцаардал сайн ном, гэхдээ дор хаяж 20 нас хүрч байж уншиж үзэх ном гэж би бодож байна. 25 ч байж магадгүй. Бидний хувьд шоконд оруулсан, сонин өгүүлэмжтэй зохиол л доо, гэхдээ л байнга юм бодогдуулж, эрэгцүүлэхэд хүргэдэг ном болохоор аргагүй л сайн ном юм. Би бас анх гарахад нь буюу дунд ангидаа л уншиж байлаа, ангайж байгаа юм чинь.
44. ВАФЛЬ | 2009-01-14 10:26:09
одоогийн Мөстлөгийн үе гэдэг хүүхэлдэйн кононы үеийн байдал.... бас л сэтгэж бичсэн зохиол шүү.
45. weatherman | 2009-01-14 10:28:44
Чингиз Айтматовын Далайн хөвөөний алаг хав толгойг би Эрнест Хэмингуэйн Өвгөн тэнгис хоёрын Айтматовын хувилбар гэж боддог ш дээ.
46. weatherman | 2009-01-14 10:30:49
Франц Кафка-гийн Шүүх ажиллагааг саяхан уншсан, санасанд хүрэхгүй байна лээ.
47. weatherman | 2009-01-14 10:32:09
Санниковын газар сайхан зохиол, минийхээр бол 30-40 хавьд жагсах байх.
48. weatherman | 2009-01-14 10:35:09
Инээмтгий хүн бол үнэхээр сайн зохиол, уйтгартай юм байхгүй, би бариад суухаараа 1-2 хоногт л уншчихдаг юм.
49. weatherman | 2009-01-14 10:37:43
Мастер Маргарита 2-ыг Оросууд л бараг дэлхийн шилдэг зохиол гэж үздэг юм шиг байна лээ. Миний хувьд бол сонин өгүүлэмжтэй, хүний сонирхол татахуйц хэлбэрээр л бичигдсэн болохоос биш үнэхээр шилдэг зохиол гэж үздэггүй. Хэлэх гэсэн утга санаа нь ч гэсэн ойлгомжтой. Шилдэг 30 хавьд багтах уу үгүй юу байх.
50. ВАФЛЬ | 2009-01-14 10:39:34
Шилдэг 10 гэхлээр арай л бага жагсаалт байнаа хэхэ... цаана нь дүйцэхүйц сайхан зохиолууд таслагдах гээд байна.
Тэгүүл баян ходоодод ....хэхэ
51. weatherman | 2009-01-14 10:50:10
ВАФЛЬ-д: Тэгвэл энэ бичлэгээ шилдэг 30 зохиол болгож өөрчилж болно ш дээ, одоо хүмүүсээс олон санал ирсэн байна л даа.
52. ujindee | 2009-01-14 10:54:21
Жек Лондон - Мартин Иден
Орчуулга нь надад маш сайн санагддаг. Зарим номны орчуулга жишээ нь Б.Ренчины орчуулсан Ж.Верн - 15 наст ахмад, мөн орчуулагчийг нь санахгүй байна "Парисын дар эхийн сүм" гэсэн зохиолуудын хэллэг бичлэг, үгс нь жаахан эртний гэмээр / эртний гэж буруу үг хэрэглэж байж магадгүй ойлгоорой/ санагдаад уншихад эхлээд жаахан төвөгтэй санагддаг байсан. А.С.Пушкины Евгений Онегин байна. "Илүүдсэн хүн" гэдгийг энэ найраглалаас л бүрэн мэдэрч байлаа.
53. ujindee | 2009-01-14 10:55:47
"БАНЖИГ-ийн НОМЫН ХЭНЭЭТНҮҮДИЙН КЛУБ байгуулвал зүгээр юм биш үү? Залуусаа дэмжээрэй ккк"
Би энийг дэмжжийнэ :d Хамтарч оролцоход бэлэн
54. Битмин | 2009-01-14 11:09:03
Сая Банжигт номын сангийн блог нээгдсэнийг харж байсан.
Тэрийг олж тэнд цуглацгаая тэх үү.
55. Битмин | 2009-01-14 11:15:19
http://bibliography.blog.banjig.net
Хаягийг нь чирээд ирлээ.
56. tsenxer_shuvuu | 2009-01-14 11:29:29
Алтан сүм, Гэм зэм 2 орохгүй гэж үү...
57. ujindee | 2009-01-14 11:32:36
Номын сангийн блогт цуглахаараа надад хэлээрэй сая хүн амьтан алга шиг байна
58. weatherman | 2009-01-14 12:38:17
56. tsenxer_shuvuu | 2009-01-14 11:29:29
Алтан сүм, Гэм зэм 2 орохгүй гэж үү...

Аль алийг нь олж уншаагүй л явна :-(
59. 4515 | 2009-01-14 12:38:24
Утсан дээрх шувуу гээд оросын нэг ном байдын анх уншихад нээх таалагддаагүй ч уншаад байхаар үнэхээр сайхан ном байна лээ... Бас нээрээ Шерлок холмсын ном гоё шд хэхэхэ
60. anjigai | 2009-01-14 14:20:56
Жюль Верний Нууцат арал, 15 настай ахмад, Майн Рид-ийн Оцелло баатар, Зэрлэг амьтдын эмэгнэлт явдал, Зуунаас ч урт өдрүүд, Үхэгсэд ба үлдэгсэд гээд олон зохиолуудыг оруулаагүй байгаа харагдана. Мэдээж 30-д бүгдийг багтаах хэцүү л дээ.
61. Миний бие (зочин) | 2009-01-14 14:51:15
Зэр зэвсэг минь баяртай бас л дажгүй шүү.
62. *САЙХАН САНАА* | 2009-01-14 17:36:10
хөөх яваад ирсэн чэн манай хэд зөндөө ном санал болгоцон байна ш дээ. эхнээсээ уншинааа.. тэр пдоктор Живаго ямар ном бэ хүнүүсээ
63. weatherman | 2009-01-14 20:39:16
Шилдэг 40 зохиол болгочихлоо шүү ккк.
64. tsenxer_shuvuu | 2009-01-14 20:52:35
Хихи, 10 гэж эхэлсэн 30 болсноо одоо бүр 40 болчоо юу даа... Яршиг дахин дахин нэмж байхаар нэгмөсөн шилдэг 50 гэчихгүй яасын бэ...
65. weatherman | 2009-01-14 21:19:09
олон болох тусам одооны хүүхдүүд залхуураад уншихгүй ш дээ
66. Бафль (зочин) | 2009-01-15 11:33:50
Оцелло баатар.... Зэрлэг амьтдын эмгэнэлт явдал... Зуунаас ч урт өдрүүд... Үхэгсэд ба үлдэгсэд.... уншсан номууд байна ш дээ. Пээ ингээд хараад байсан чинь би чинь багадаа ямар ч их ном уншаав дээ.

Одоо бол яажийна, номун дэлгүүр ороод ганц, нэг ном сугавчилж гараад, орныхоо хажууд мартаад... хэдэн хоногийн дараа шүүгээ рүүгээ хийгээд... аа яаяа.

Тэгээд сонирхож байгаа номууд нь гэсэн чинь доолортой болох арга... сайхан эмэгтэй байх арга ва хахаха... уншаад л мартаж байгаан биш үү.

гэтэл дээрх сонгодог бүтээлүүдийн доторх агуулгыг одоо ч санаж байх юм. Бага насандаа, уншиж байсан төсөөлөлдөө эргэн очиж чадаж байна шүү дээ. Ингэж оюун ухаанд суулгаж чадсанаараа сонгодог бүтээл болоод байна уу... эсвэл ? өөр шалтгаан байна уу?

Монголын сонгодог зохиулууд цуврал чинь унших насаар зөвлөж өгсөн нь таалагдлаа.

Хараад байхад, хүн хүүхэд насандаа унших ёстой номоо уншаад ухаанаа төлөвшүүлээд авах хэрэгтэй юм, уул нь. Даанч одоогийн хүүхдүүд / хэхэ / ном гэхлээр зугатаад, зурагт гэхлээр наалдаад байхыг яалтай... хэхэ.
67. Бафль (зочин) | 2009-01-15 11:39:18
зурвасаа шалгаач хонгороо.... ярилцах хэрэг байгаад байхад....
68. Бафль (зочин) | 2009-01-15 11:43:01
Чингиз Айматовын 100наас ч урт өдрийг бас дунд ангид байхдаа уншаад ойлгоогүй ш дээ.

тэгэхлээр энэ зохиолч нэлээд гүн агууллагатай зохиол туурвидаг байсан байх даа. Сүүлд 2,3 жилийн өмнө энэ зохиолч ямар билээ нэлээд том алдрыг хүртэж байсан. Тэр үед би бодохдоо Монголд орчуулагдсан зохиолыг нь уншаад ойлгоогүй... гэтэл сайн зохиолч алдрыг хүртэхийн гэж гайхаад л. Асуултынхаа хариуг өөрөөсөө хайгүй тэ...хэхэ
69. tsenxer_shuvuu | 2009-01-15 11:43:30
"Алтан сүм" бусад хүмүүст яаж хүрдэгийг бүү мэд, харин Гэм зэм бол яаж ч байсан жагсаалтанд заавал орох ёстой ном байх гэж би хувьдаа мунхаглан бодном гсн хэхэ....
70. weatherman | 2009-01-15 12:48:47
64. tsenxer_shuvuu | 2009-01-14 20:52:35
Хихи, 10 гэж эхэлсэн 30 болсноо одоо бүр 40 болчоо юу даа... Яршиг дахин дахин нэмж байхаар нэгмөсөн шилдэг 50 гэчихгүй яасын бэ...

50 болгочих юм уу ккк
71. *САЙХАН САНАА* | 2009-01-15 13:04:09
өө би арбатын хүүхдүүдийг ёстйо яаг 3 бол уншсан юм байна.. таалагдсаааааннн.. н:эмэээд хэлчихэе.... Доктор живаго ямар вэ:....
72. Болжмор | 2009-01-15 13:07:49
Монте кристо гүн ширээний нос байлаа...дараа нь хө монголын шилдэгээ шалгаруулаарай...Тунгалаг тамир, Манан будангаас эхлээд байна ш дээ...бас сүүлийн үеийн гэгүүл сонин л байна байх...нээх сайхан хуучны андуудтайгаа уулзсан юм шиг болчихлоо гэж
73. AndaB | 2009-01-15 13:17:19
Живаго эмч-Б.Пастернак, dajgui shuu
Монте Кристо гүн-Александр Дюма eniig unshaagui hun gej ugui baihduu.
74. tsenxer_shuvuu | 2009-01-15 13:21:25
Харин Живагог уншиж үзмээр байна, нэр нь их л сонсогддог ном даа уг нь... Миний хувьд энэ зохиолоос хүлээлт ихтэй байгаа...
75. *САЙХАН САНАА* | 2009-01-15 13:30:30
харин шинэ хэвлэлт байна лээ. орчуулга нь ямар бол.. за уншинаа уншина.. одоо мулдашев, шадар 3н цэрэг 2 хүлээгээд байгаа.. дуусчуул живагоддог юмуу..
76. weatherman | 2009-01-15 15:31:05
72. Болжмор | 2009-01-15 13:07:49
Монте кристо гүн ширээний нос байлаа...дараа нь хө монголын шилдэгээ шалгаруулаарай...Тунгалаг тамир, Манан будангаас эхлээд байна ш дээ...бас сүүлийн үеийн гэгүүл сонин л байна байх...нээх сайхан хуучны андуудтайгаа уулзсан юм шиг болчихлоо гэж

Болжмороо би Монголын шилдэг 20 зохиол гээд бичлэг нээчихсэн байгаа шүү.
77. tsenxer_shuvuu | 2009-01-15 15:38:02
Мулдашевыг анх гарч байхад нь асар сонирхоод л идэвхитэй уншдаг байсан, бүүр сүүлд хэзээ хойно дахиад уншсан чинь мэдэхгүй ээ, нэг л худлаа, баахан фантазласан зохион бичлэг шиг санагдсан шд кэкэ... Хэн мэдхэв, би өөрчлөгдсийн байгааз...
78. weatherman | 2009-01-15 15:45:40
Харин тийм анхны дэвтрийг нь уншаад их гүнзгий сэтгэгдэл төрж байсан, сүүлийн дэвтрүүдэд нь нөгөөх чинь хадуураад слесарь энэ тэр болоод балайраад байдаг байгаа
79. weatherman | 2009-01-16 12:37:12
Александр Дюма-гийн Шадар 3 цэрэг, Хорин жилийн хойно хоёрын дунд Бражелон бээл гэдэг зохиол байдаг гэсэн, орчуулагдаагүй байх тээ? Олж унших юмсан.
80. Sascha | 2009-01-17 12:30:52
Хэдий бүх юм маш нарийн хяналтаар өнгөрдөг байсан ч гэсэн зарим зохиол орчуулгын чанарын хувьд муу санагдсан. Жишээлбэл дээр үеийн бор хавтастай Дайн ба Энх, 90ээд оноос гэвэл Мастер Маргарита 2 гээд.
Би болж өгвөл зохиолыг эх хэл дээр (одоогоор англиар л халтарлаж байна), бас ямар нэг номоор кино хийвэл киног нь үзэхээсээ өмнө номыг нь олж уншихыг хичээдэг. Хамгийн сүүлд вампиртай Twilight киноны номыг уншсан, их таалагдсан надаас e-book-ийг нь авч болно шүү.
81. Dao_gr | 2009-01-26 13:42:41
Lermontov Manai ueiin baatar
Rasul Gamzatov Minii dagestan
82. say say say (зочин) | 2009-02-05 12:15:35
hi!
ingehed zarim neg aldartai zohioluudiig martsan yum shig bnadaa "yostoi hunii tuhai tuuj" ch yumuu ain
83. Naimaalj (зочин) | 2009-02-07 20:56:01
АННА КАРЕНИНА
84. oyunaa (зочин) | 2009-02-08 20:19:55
hi naizaa chamd altan zagasnii ulger oros hel deer bna uu minii mailruu yavuulj tuslaach
85. Jagaa (зочин) | 2009-02-10 11:10:11
hi,

Sanhuuchiig ni ih goyo nom gej sonsoj bsan yum bna, gehdee unshij uzeegui, olood ugvul ih bayarlanaa.

Shoushenk-s orgoson-g unshlaa, yostoi yanztai
86. Даваа (зочин) | 2009-03-05 17:53:43
Миний бодлоор бол "Хар элгийн хүн", "Алтан сүм" /орос, монгол хэлээр нь ушнсан/, "Элсний хүүхэн" /орчуулгаар нь уншсан/-ийг энэ жагсаалтанд оруулж болно гэж бодож байна.
87. Даваа (зочин) | 2009-03-05 17:56:02
Миний бодлоор бол "Хар элгийн хүн", "Алтан сүм" /орос, монгол хэлээр нь уншсан/, "Элсний хүүхэн" /орчуулгаар нь уншсан/-ийг энэ жагсаалтанд оруулж болно гэж бодож байна.
88. tsenxer_shuvuu | 2009-03-05 18:06:41
Элсний хүүхэн монголоор орчуулагдсан юм уу... Хэзээ гарсан, ямархуу ном байдаг юм бэ... Энэ зохиолыг олж уншихсан гэж хүсдэг юм...
Даваатай вкус адилхан юмаа, дээрх 2 зохиол миний дуртай зохиолуудын дунд бас дээгүүр ордог...
89. хуягаа (зочин) | 2009-03-19 16:47:58
чи их сайхан блог нээжээ. миний хувьд уншсан цөөхөн харагдаж байна. Гэхдээ Т.Драйзерийн номнууд их зүгээр санагддаг юм. Чамд санхүүч, мундаг эр 2 байвал блогтоо тавиач. тэгвэл их баярлана шүү видэрмэн
90. ВАФЛЬ | 2009-03-19 17:33:37
Зорилго руугаа тууштай урагшилж байгааг тань хүндэтгэж байгаа шү, хө?
91. Namara | 2009-03-19 18:01:17
Бараг бүгдийг нь уншжээ. Бүгд л шилдэгүүд. Намайг жаахан сурагч байхад манай хашаанд ТМС-ийн номын санч эгчийнх байдаг байлаа. ТМС дагаж яваад тор дүүрэн ном үүрээд ирнэ. Уншиж дуусчихаад аваачиж өгөнгөө ахиал өөр ном авчирна. Түүний ачаар овоо ном уншжээ. Санниковын газрыг уншиж байхдаа тэр байгаль, тэр арлыг сэтгэлдээ төсөөлөөд бүр зүүдэлдэг байж билээ. Хуудас нь нэг нэгээрээ салчихдаг наалт муутай ном байсан шүү хи хи. Багын минь дурсамж сөхөгдөөд сайхан байнаа.
92. closefriend | 2009-03-25 14:47:58
Сайн уу нйазаа. Чиний номын сангууд их таалагдаж байгаа. Ийм их цаг завыг гаргаж байгаад баярлалаа.
Ингээд хэдэн номын нэр нэмэрлэе

Марк твен Том сайерийн адал явдал
Рабле Гаргантюа ба Пантэгрюэль
Мөрөн голын шулам хүүхэн
Гэсэр
Жангар
Манас
Мичин багшийн үлгэр
Гурван улсын үлгэр
Небулангуудийн дуулал
Сүмтэй бударын чулуу
гэх мэт зөндөө юм байна дөө.

Тэр Номын хэнээтний Клуб чинь юу болсон бэ. БИ элслээ шүү
93. даваа (зочин) | 2009-03-31 15:08:08
Цэнхэр шувуу!Кобо Абэгийн Элсний хүүхэн романыг монгол хэлнээ анх 2004 онд Цэрэнпунцагийн Цэнгэл гэгч орчуулагч орчуулж, Хэл шинжлэлийн ухааны доктор Цэрэндоржийн Сүхбаатар хянан тохиолдуулсан байдаг юм байна билээ.
94. boyusha (зочин) | 2009-03-31 22:32:13
chi zugeer l uurinhuu unshsan nomuuda biched bnshde.
Zarim n shal hoshin l nomnuud bnshde.
95. TomDarga | 2009-04-06 19:30:25
saihan nomnuud nereljee, medeej neg hun yaj guitseej bichheb, bas hen bolgond u gej taalagdahab. yu vh gesen iim jagsaalt gargasan chini saihan hereg
96. TomDarga | 2009-04-06 19:31:21
Zagalmailsan etsegiin orond Tom Sawyer, Huck Fin zergiig oruulbal zugeer baihaa
97. ghostrider | 2009-04-07 18:27:37
Nadad ch bas Sanikoviin Gazar mash gun setgegdel uldeej bilee. Joohon baisan bolohoo uneheer itgej bilee tiim gazar bsan gedegt.
Anna karenina het nurshuu um shig sanagdsan. Zagalmailsan etseg bol huuhded tiim taalamjtai buteel bish. Zuun jiliin gantsaardal ch gesen. Harin Sadar gurvan tsereg bol yah argagui saihan buteel gej boddog. Saran chuluu taalagsan. Hehe bi Zuun jiliin gantsaardliig zovj baij unshij duusgasan shuu.
Ter boyusha-d handahad oort chin tegeed yag nerlechihmeer nom bn uu? bval nerleech ee l geh gesiin
98. ghostrider | 2009-04-07 18:30:21
Uuchlaarai Shadar 3 tsereg l geh gesen chin buruu bichchihej kkk
99. ганаа (зочин) | 2009-04-16 19:25:27
Наад номыг чинь яаж татаж унших юм бэ? Татахаар фотошоф дээр нэг юм байгаа бололтой нууц үг шаардаад байна. Ямар нууц үгтэй юм бэ? Тэрийгээ бичиж байгаа байгаач ээ, Татсан ч гэсэн бүхэл бүтэн нолм компьютер дээрээс унших хэрэг үү? Татсан хүн байвал нууц үгийг нь хэлж туслана уу? Ер нь ийм элий балай юм хийж байхаа болимоор юм,
100. weatherman | 2009-04-17 12:52:21
Ганаад: Ямар ч нууц үг байхгүй ш дээ. Бичсэн зүйлээс чинь харахад pdf файл, зургийн файл 2-оо ч ялгаж мэдэхгүй нөхөр байх шиг байна. Мэдлэгээ дээшлүүлчихээд том том юм ярьж бай л даа.
101. boyusha (зочин) | 2009-04-18 21:07:08
ghostrider, bolon cag uurchid: buduuleg zan gargasan bol uuchlarai. Medeej hun bur uurin gesen shildeg nomin jagsaalt gargah erhtei gej bodoj bn. Times ch ug jagsaaltin zarim n busdad taalagdahgui bj boloh ym.
102. Moonrider | 2009-04-18 21:36:27
Номын сангийн блог байхгүй болсон юм байна.
Эдгээр номнуудаас Хэмингуэйн *Өвгөн тэнгис* гэсэн зохиолыг нь олж өгөх буянтай хүн байна уу.

Дээр дурьдсан бүтээлүүдээс Жованьоли-гийн Спартак гэсэн зохиол дурьдагдахгүй байна. Эртний Ромын түүхэн сэдэвтэй их сайн зохиол. Шилдэг 10 биш юм аа гэхэд 20-д лав оруулж болохоор...

Хурлийз бүсгүй, Хорин жилийн хойно, Усан доогуур 20 мянган бээр аялсан нь, Дэлхийн төв рүү аялсан нь, Санниковын газар, Монте Кристо гүн зэргийг уншиж байсан юм байна. Их гоё.
Дорнын бүтээлүүдээс бол Субашид бол заавал уншууштай зохиол шүү.
103. sunny (зочин) | 2009-04-26 17:21:54
gi de mopassanii zonioluud ch bas davgyi shuu
104. boyusha (зочин) | 2009-04-27 23:11:32
Ene blog-t comment uldeged bga zaluus maani hedees hed orchim nasnihan bnaa? Suulin heden jil nom unshih huuhed zaluusin too ers bagassan. harin odoo erged sergej bn gej bodoj bn. Delhin shildeg zohioluud gej yarihaasaa gadna Monglolinhoo best-uudig ch bas jagsaaval yasin be? Eh heleeree eh zohiolchdinhoo zohioludig unshuul yamarch orchuulgaas iluu bh n medeej. Mongolooroo setgej, mgl haraktaraar bichsen ym chin oilgomjtoi. Minii huvid
-Manan budan (J.Purev)
-Toonoor tolidogch suult od (martchij)
-Arandalinhan (B.Nyamaa)
Uneer best sanagdsan.
105. Boyusha (зочин) | 2009-04-27 23:39:32
Ternees gadna...
nerled baival zunduu l baina.

-Haluun salhi (O.Tsendsuren)
-Amarsanaa (?)
-Huvi zayaani cadig (?)
-Gazar shoroo (D.Maam)
-Zurheni hilen (J.Purev)
106. иүтишш хүжхүшэүи (зочин) | 2009-05-18 19:56:57
мэний уншисан зохиолуудаас бол монте кристо гүн
Санниковын газар-Владимр Обручев бас гоё ном
107. iova (зочин) | 2009-06-04 20:00:06
shadar 3 tsereg chn 3 dahi boti boloh 10 jiliin daraa gj bdag ni haigaad ogt oldohguimaa. haana ch orson 20 jiliin daraa l geed zogschih ym. kk suuliin uyiin huuhduud barag ihenh ni nom unshdaggui dee, ali huuhed bhaasa l nom unshij bsn humuus l setgegdel bichj bgaa bh.
108. iova (зочин) | 2009-06-04 20:04:18
aan tiin 13-14r ludovik vangiin uyd hamragdah uzesgelent Angelikag nemeegui bna. ene ih aldartai zohil sh dee. neg aimar ym ni 9 boditoi. bi huuhed bhdaa ehnii 4-g ni l unshij bsan. kino ni bolohoor zohioliinhoo haana ni ch hureegui, yor ni zohioloo guitsdeg kino bhgui l dee. usan door 20000 beer ayalsan ni nadan bdag yostoi uitartai zohiol
109. iova (зочин) | 2009-06-04 20:17:08
ter deer jool aldaatai bichsen bna uuchil. hedn zohiol nerlehed
aimshigt hot- kazemi
avrora
spartak-Jovanioli
shoovdor humuus-W.Giyugo
munhagiin mergen sanaa
oliver twist-Ch.Dikkens
110. iova (зочин) | 2009-06-04 20:38:30
mini medeheer ene blogt humuus hamgiin ih setgegdel uldeesen bna aa. yor ni delhiin songodog zohioluud todiigui aimshgiin, dedektiv zohioluud bas uneheer goy. huuhed bhaasaa l unshsan odoo ch haaya tsalingaa buuhaar sidney sheldonii zogioluudaas avaal unshchdiin. harin stiven king unshij bgaagui bol unshaarai shildeg aimshgiin zohiolch. teer deer weatherman 100 jiliin gantsaardliig 20 hurch bj unshval deer getsen bna bi barag 15 tai bhdaa unshchihsiisht kk. aguulgiig ni goy gehgui ch mash sn zohiol ym gj bodj bsan. shadar 3 tsergiin 10 jiliin hoino gdg ni baival humuus ee helerei. aav maani unshij bsan gsn aavaaraa yariulaltai ni bish dee
111. Гийгүүлэн (зочин) | 2009-06-18 10:10:27
эдгээр номнуудыг ямар холбоосоор орж унших вэ?
112. SAY (зочин) | 2009-06-29 19:40:43
saihan medeeleltei blog bna.heregtei oldohgui bsan nomya.tseveliin oruulsand tnx.
113. Хангай (зочин) | 2009-07-11 16:38:03
Twilight-н Орчуулсан хувилбарыг хэрвээ мэддэг бол Link-г нь явуулж тус болоорой.
114. weatherman (зочин) | 2009-07-12 22:19:33
Twilight-ыг асуулт самбарын хэсэг залуус орчуулж байгаа юм байна лээ. Линкийг нь тавилаа.

http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=84&t=134339&start=546
115. yaj tatah be (зочин) | 2009-07-18 13:15:46
yaj tatah be nzaa nadad parisiin dari ehiin svm donkihot 2xeregete bnaaa tuslaachee
116. tsegiiiiii (зочин) | 2009-07-22 04:09:02
Миний электрон номын сангийн хаяг нь юу вэ хэлж өгч тусална уу?
Би уншмааар байна.
Гуйж байна.
117. amanjinka | 2009-07-22 04:31:09
ЦЭЭГИЙ ЭНЭ БНА Ш ДЭЭ ХЭ ХЭ


http://weatherman.blog.banjig.net/index.php?tag=%D0%AD%D0%BB%D0%B5%D0%BA%D1%82%D1%80%D0%BE%D0%BD+%D0%BD%D0%BE%D0%BC%D1%8B%D0%BD+%D1%81%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B1%D1%83%D0%BB%D0%B0%D0%BD
118. amanjinka | 2009-07-22 04:31:26
БАРУУН БАГАН ДЭЭР БНА

26 comments:

Cezu said...

Жек Лондон Цагаан соёот - г уншихыг хүсэж байна. Хүмүүс сайхан ном гээд шогшироод байдаг юм.

Монте Кристо гүн танай сайтаас татаж авсан.

Да Винчи Код - г сайт - даа оруулж болох болов уу ?. Би өөрөө Франц - д байдаг болхоор Монте Кристо , Да винчи хоёр сонирхол татаад байдаг юм.

eegii_301 said...

bayrlaa blog vhin ih taalagdlaa saihan blog baina

Dadahuu said...

Робинзон Крузог оруулаа энэ ном заавал байх ёстой

Anonymous said...

Хотите приобрести бельё?
Тогда вам [url=http://www.feekus.ru]туда[/url].
[url=http://feekus.ru/cat.html?category=192]классические костюмы на парня интернет магазин[/url].

как платить за мегафон интернет купить кроссовки reebok zigtech оформление витрины магазина одежды карнавальные костюмы ставрополь комбинезон roxy для сноуборда сонник видеть платье брюки дороже рубашки на 20 куртки зимние женские на изософте летуаль интернет магазин украина магазины женской одежды в красноярске брюки для беременных купить магазины вечерней одежды в москве fred интернет магазин одежда для зимы платье для коктейля 2010 купить брюки женские льняные вечерние платья 2012 оптом сшить платье из теплого трикотажа греции имена интернет магазин меха украина сколько стоит зимний спортивный костюм футболка moscow купить карнавальный костюм дракона шаблоны свадебных платьев онлайн балоневые штаны мужские

[url=http://www.feekus.ru/cat.html?product=18843]Балетки Eva Mayer 158-104[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=108113]Брюки Esprit[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=9214]Легинсы s.Oliver[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=32461]Майка French Connection[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=93315]Полусапоги Geox D2403F[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=115543]Толстовка Sk8Mafia Og Rasta Logo[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=25264]Блуза Vero Moda[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=75890]Удлиненный топ Amy Jones[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=54427]Платье Nolita[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=35235]Пальто Firetrap[/url]

копии платьев купить женская одежда для дам куртка аляска кожаная выкройки костюмов для танцев комбинезон демисезонный детский купить детская и подростковая одежда оптом купить обувь женскую недорого тенденции моды 2011 платья интернет магазин большой женской обуви купить обувь бамбини женские платья летние фото интернет магазин в ростове одежды белорусский трикотаж для детей большой женской одежды схемы вязания нарядного платья

[url=http://www.feekus.ru/cat.html?product=11502]Кофточка[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=111799]Кардиган Jack & Jones[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=14876]Ботильоны Svetski 1501-4-1901[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=3462]Визитница Giorgio Fedon 1919[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=30299]Джемпер Your Face[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=46385]Сандалии Repo[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=90347]Кроссовки Miss Sixty Q02570[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=65984]Блуза Vero Moda[/url]
[url=http://www.feekus.ru/cat.html?product=102665]Кошелек женский DC Varnell Black[/url]

салон свадебных платьев эльза воронеж одежда для полных куплю коляску интернет магазин купить магазин в нижнем новгороде купить праздничный костюм для мальчика детская одежда азиз видача заробітної плати

Anonymous said...

arbatiin huuhduud -Anatolii Rebakov 2-r boti ni Aidas gej neg saihan nom bna

Naraa said...

Neg ym asuuh gesen ym aa Angli hel deer baidag Mongol helruu orchuulagdaagui sonirholtoi bogino hemjeenii oguulleg, nomnii ner baiwal helj tus bolno uu please

Gandi said...

Bi aaw eej 2 iinha deer ueiin nomnuudiig ih unshdag l da ter nom n dund n zuun jiliin gantsaardal baihaar n ih sonsdon surtei nertei bolhoor n unshsan chin yer n tegj ih unj tusaad baihaar zohiol bishch sain nom gej helj bolnoo 15 ohnii huwid bi unshaad er n unne helhed shuud shock nd orsn thde bur sor zohiol gej helhed zohisgui gun aguulgatai zohiol bnle

Gandi said...

Mun tanaa blogiinhand byrla tanaa blog d zochlood bur bagiin naiz taigaa uulzsan yum shig dotno medremj tursund ih bayrtai bn. Tom sawyeriin adal yawdal Huckelberry Finnii adal ywdal zereg Mark Twainii nomnuud mun Jules Wern iin zohioliid bol nd shig 10 jiliin ahlah dund angiin suragchidad bol dogdlooj bayrluuj sandraaj baidag zohiol yum harin nasand hursen tom bolson humuust denduu joohon huuhdiinh shig sanagddan baih l da thde ta nar ch gesn bgada unshsn bol nad shig inhej huuruh baisan baih gej bodoj bn tanaa blogiinhand ih bayrlaa

Gandi said...

David Kopperfieldiig ch bas bi aaw eej hoeriinhoo unshdag bsn bur deer ueiin hewleliin 800 heden huudastai ih tom unshij zowoh ued n hamt zowj bayrlah ued hamt bayrlaj hamag setgel hudluluu gargan unshij bailaa da ih goe nom bi Charles Dickens iig ih hundelj yawdg hun yaltchgui delhiin top zohiolchdiin neg ordog gartsaagui hereg

Gandi said...

Ih nuudel tsaas n deerh shuwuu zereg zunduu zohioluud aaw erj hoeroos mani irsen nomnuud dund baisan bi zaw garsan uedee l unshii gej bodood orhitson baisan saynii bichsen setgegdeluudiig unshaad bayrlaad odo unshij bga bashan nomnuudinhaa daraa unshihaar tuluwluluu bayrla

Gandi said...

Ineemtgii huniig bol bi yg odo unshij bn tursun udriin belegeeree awhuulsa n 2 nomnii maan neg bolhoor ih goe nom bn ehnii buleg boloh Vvрс n joohon utaggui l baisan bolhoos busad buleg n bol uyaraaj bn du tselegnen baij noirgu honon hajuugar zohiolch Victor Hugo giin awiasiig bishten suuh n ter

Gandi said...

Mun orchin ueiin sain zohiool geh yun bol medech Ymr Rowling ch bilee Harry Poteriin zohiolch; Steffany Mayer Twilight tsuwraliin zohiolch; (bi ene nomnuudiig unshagu ch kinogiin uzsen) bolhoor todotgoloo Suzanne Collins bol unheer sain zohiolch bi Hunger Games Giramsan romanii gurwan botiig gurwuulangiin unshsan esto gaihaltai zohiol Catching Fire bol zugeer l tugs nomiig unshchihaad kinogiin uzeh shig kaiftai zuil gej haana baihaw kinoogiin tesen yadan huleej bain MickingJay bol ngu 2 boti oo guitsej chadahgui ch goe nom tugsgul gejed zohiolch tugsguluu uunees ilvv hiij boloh l baisan gej bodson. Medeech gaihaltai Stig Larson bi Luun shiwest ohiniig unshij ehluulsen ch haraahan duusgaj amjaagu bga aimr ortsin unshij baij baigad shalgaltaar bumbugduulseer yaltchgu arai gej salsan da neg unshxiin bol unheer orchood bur saldaggui zohiol ene l zohiolchiin awias chadwariig iltgesen Zuil yum

Gandi said...

The Great Gatsby g yagaad ene nomin dund oruulagui yum bol gej gaihaj baina mdeej hun buriin sonirhol uur l du thde unshih yum bol ene zohiol bol minii bodloor Romeo Juliet ees ch deeguur orhoor hairiin zohiol gej bi huwidaa dugnedeg ta nar unshih yum bol nadtai sanal niileh baih mongol hel deer hewlegden garaagui yum shig bain le bi bol orosoor unshsan ta nar bolohgui bol kinogiin ch uzsen bolno Leonado Decaprio togolson nicekino.us dr mongol heleer bnle ta nar uzeere uZeed nadtay sanal niilnee

Gandi said...

Mun neg yum asuuhad unshsan hun bga bol Вера Кетлиская гийн - Эр зориг хэмээх ном ямаршуу ном бэ гое гэвэл шууд уншлаа mun aaw eej 2 oos maani itsen nomnuudin neg deer ueiin nom

Gandi said...

Э.Несбит - Нойтон шид гэж хvvхдийн vнэхээр сайхан ном байна

Gandi said...

Lew tolstoy bol gaihaltai chadwarlag zohiolch Dain ba enh taliig n unshsan aaw eej 2oos maan irsen nomon dund tal n l baisan taliig n unshij chadaagu baiga hun bga bol nadtai ymr neg nomoor soliltson unshij bolno shu. Anna Karenina bol Tolstoy giin gaihaltai zohioluudaas Dain ba enh iin daraa buyu hoert uawdag gaihaltai zohiol joohon ih murtluu nurshaa baij boloh ch yamar ch nomni ehlel tiim l baidag shuude gol hesgeere anna giin buh setgel hudluliig hamt mederch bayrlah ued n hamt bayrlaj zowoh ued hamt zowj suuld uheh ued n uneheee ih uilsan gaihaltai zohiol

Gandi said...

Monte Kristo gung bi tanaa blogoor damjuulan unshsan gaihaltai zohiol bur yariad ch hereghu Duma giin hamgiin durtai zohiol tanaa blogiinhond bayrlaa

Gandi said...

Jack London - Saran hundii g bi anh sonsdog nomiig soundcloud eer sonsoj bailaa joohon dutuu baisan bolhoor setgel hangaluun bus l bailaa tanaa blogoor guitseen unshsandaa ih taatai baigaa bayrlaa ajiliin undur amijiltiig husie

Gandi said...

Chadwal chonon suld oruulj uguuch brla

Gandi said...

Dostievskiy giin nom bol zugeer l gaihaltai gem zem gej Crime and Punishment (преступление и наказание) mun biz de bas ah duu karamazowiig ch gesn mongol hel dr bhgu yum shig bolhoor n orosoor unshsan ih saihan nom bnle ter aldartai zohiolchiin hamgiin aldartai hoer zohiol yum chin de tegehgu ch geed yalaa

Gandi said...

Jane Eyer geed nom ta nar medhuu jinhene delhiin songodog zohiol doo mongoloor baidag yum uu ugu mu sain medehgu bn anh angliaar unshij bailaa 80% iig n oilgool uldseniig n gadarlaal haha kino n garsan bnle alice in wonderlandiin gol duriin alice iin durd togoldog emegtei Jane eyer iin durd togolson aguulgiig n joohon yariwal ug duu tsuutei Jane hemeeh ohin awga egchiin door hetsuu baidald usdug daraa n neg hatuu deglemtei surguuld orj ter sur aa tugsuud yawj yawj neg baishind hiihed humuujuulegchoor ajild ordog ter huuhediig n neg emegtei bayan eriin ohiniig garagan awaachin ugdug ter huuhdiin asragchaar ajild oron aaw tain uulzhad ter er chi nadad taalagdaj bain gehed jane iin setgel n hudulsun ch setgel hudluluu nuuna baidag etses d jane ter noyontond setgel aldarsan baidag ba ter noton ch mun tuund setgel aldarsan baidag baina uunees tsaash uneheer tusuulmuurgui zuils boldog ba bi yariad ugchih yum bol yamar ch utaggui zuil bolno

Gandi said...

Anne Frankegiin udriin temdgelel ch gesen ahlah dund angiinhanii unshih nomond oroh esto nomnuudiin neg gej helj bolno uneheer huurhun num bainle anna ohinii setgel hudlul hair durlal 14 nastai ohinoos garhaargui zuilsiig uran saihan bichsen n udguu hurtel hadgalagdan huuhed bgachuud baitugai nasan d hursen unshsan ch uidahaargui saihan nom yum bi l gehd 15 tai tegehed nadaas tiim zuil garna gehd ergelzej baina bi huwidaa ene nasiig hairlaj durlaj yawah nas gej eruusu bodohgui bn ed suraltsaj etseg ehiinha achiig hariulhiin yuls hiij buteeh ireeduin amidarluinhaa suuriig tawih tsag gej boddog yugaar dutsan gej ailiin huwguun tei uerheh we de ene medeech minii l bodol hun bolgon uur gesen uzel sanaa bodoltoi shu de herwee ta eruul saruul tursun l bol etseg ehdee bayrlaj yaw dutagdalgui hun gej baihgui shu de dutagdlaa nuhuj chaddag baih nl jinhene uhamsar yum shu de

Gandi said...

Zaza ene yamr yadargaatai nurshaa ohin be gej bodoj bga baih harin nda unshsan nomniin setgegdelee ter bolhon huwaaltsaad baih oldodgu bolhoor huuruud baahan yum bichchihlee etseg eh maan zawhu egch nar maan ter bolgon uran zohioliin nom unshaad bdgu bolhoor naiz nar maan ch gesen joohon yarihaar oilgoogu bolhoor n ewgu bdiin muu.………………zaza etses d n helhed ue tengiingan min nom sain unshij baigaaray "Хvн л хvнээ ялгадаг болхоос ном хэнийг ч ялгадаггvй юм шvv" nomnii ertuntsud buh hun l tegsh erhei

Gandi said...

Zaza ene yamr yadargaatai nurshaa ohin be gej bodoj bga baih harin nda unshsan nomniin setgegdelee ter bolhon huwaaltsaad baih oldodgu bolhoor huuruud baahan yum bichchihlee etseg eh maan zawhu egch nar maan ter bolgon uran zohioliin nom unshaad bdgu bolhoor naiz nar maan ch gesen joohon yarihaar oilgoogu bolhoor n ewgu bdiin muu.………………zaza etses d n helhed ue tengiingan min nom sain unshij baigaaray "Хvн л хvнээ ялгадаг болхоос ном хэнийг ч ялгадаггvй юм шvv" nomnii ertuntsud buh hun l tegsh erhei

zaya jargal said...

owgon tengis 2g unshix gesiin yaj unshix we

Bookcracker said...

27.Инженер Гарины сүйрэл-бага Александр Дюма (дунд ангид унших)- Уг нь Алексей Толстойгийн зохиол санагдана.