Friday, January 13, 2012

Биелэгдэшгүй 3 хүсэл

Нэгэн хаан сэцэн хvнтэй уулзаад:
-Надад гурван хvсэл байна.

1.Намайг єршєєл хайрлахын аргагvй тийм хэргийг хэн ч битгий vйлдэж байгаасай.

2.Хvн надаас туслалцаа гуйхад би тусламж vзvvлэх боломжгvй тийм тохиолдол хэзээ ч бvv гарч байгаасай.

3.Гурав дахь нь насалсан жилийнхээ тоогоор надтай энэ зэрэгцэх хvн байхгvй байгаасай.

Гэтэл сэцэн хvн удаан гэгч нь инээжээ. Хаан гайхан инээсний учрыг асуутал:
-Чи зєвхєн бурханд л байдаг зvйлсийг хvсч байгаа болохоор надад инээхээс єєр арга байсангvй гэж хариулжээ.

No comments: