Friday, January 13, 2012

Хэд гурван онигоонууд #3

Амаа угаая


Эмэгтэйчvvдийн сvмийн ахлах гэлэнмаа нэг єдєр бvх гэлэнмаа нараа цуглуулан мєргєл хийхээр болов. Мєргєл хийхийн ємнє:
-Эр хvний бэлиг эрхтэнг харсан нь урагш нэг алх гэвэл цугласан гэлэнмаа нараас хоёр нь урагш алхав.
Ахлах гэлэнмаа:
-Yтэр тvргэн явж тэр тvмпэнтэй рашаанаар нvдээ угааж ариутган нvглээ наминчил.
Нєгєє хоёр нь яваад нvдээ угааж байх юм гэнэ. Дараа нь ахиад л:
-Та нар дундаас эр хvний бэлиг эрхтэнг гараараа барьж vзсэн нь урагш алх гэв. Цугласан гэлэнмаа нараас ахиад хэд нь урагш гарав.
- Ахлах гэлэнмаа:
-Yтэр тvргэн явж тэр тvмпэнтэй рашаанаар нvд, гараа угааж ариутган нvглээ наминчил.
Нєгєєдvvл очиж хэлснээр нь хийв. Гэтэл гэнэт цугласан гэлэнмаа нар дундаас:
-Яанаа би зарим нэг хvмvvсийг тvмпэнд бєгсєє угаахаас нь ємнє амаа угаагаад авъя тэгэх vv гэсэн дуу гарах нь тэр.

Домч

Нэгэн султаны хайртай заан нь сэтгэл гутралд ороод хоол ч идэхгүй, ус уухгүй болчихож гэнэ.

Заанууд ингэсээр удахгүй үхдэг болохоор султан гадаад дотоодын эмч домч нарыг залж, хайртай зааныг нь эдгээсэн хүнд шуудай алт өгнө гэв. Зарын дагуу олон эмч, домч ирсэн боловч нэг нь ч зааныг эмчилж чадсангүй. Заан өнөө маргаашгүй болчихоод султан яахаа мэдэхээ байчихсан суутал нь амь нь хаана байгаа юм гэмээр турж эцсэн, уранхай ноорхой хувцас болсон манайхаар бол «траншейны» нєхєр хvрч ирээд зааныг нь эмчилж єгье гэв. Султан дvvрсэн хэрэг гээд зєвшєєрлєє.
Нєгєє эр заанд дєхєж очоод чихэнд нэг юм шивнэтэл заан ч учир зvггvй инээж эхлэв. Султан ч баярлаж хэлсэн ёсоороо шуудай алт єгєєд нєгєє нєхрийг явуулав. Гэтэл заан нь єдєр шєнєгvй инээгээд юм ч идэхгvй, ус ч уухгvй элэг нь хєшж vхдэгийн даваан дээр тулав. Султан бас л энд тэндэхийн эмч домч нарыг дуудсан боловч нэг нь ч зааныг эмчилж чадсангvй. Аргаа бараад нєгєє эрийг дуудуулав. Нєгєє эр ирээд зааныг дэргэд ганцаараа vлдэх ёстой гэв. Хэсэг хугацааны дараа гараад иртэл заан зvгээр болчихсон байна гэнэ. Султан гайхаж, илvv их мєнгє єгєєд зааныг яаж эдгээснийг нь хэлvvлэв.
-Би анхны удаа ирэхдээ таны заанд чинь «миний эрхтэн чинийхээс том» гээд хэлчихсэн юм.
-Тэгвэл дараагийн удаа яаж инээхийг нь зvгээр болгосон юм бэ?
-Хоёр дахь удаад нь би нєгєє эрхтнээ заанд чинь vзvvлсэн юм.

Энгельс

Цагаан солио тустлаа уусан эр гудамжаар алхална. Гэнэт ард нь дvнгэнэх чимээ гарсанд эргээд харвал Карлсон байх юм гэнэ.
-Чи чинь одоо хэн бэ?
-Би Карлсон байна.
-Карлсон. За байз юу билээ..... Ааа нэрээ тийм ингэхэд чиний нєгєє Энгельсон чинь яасан бэ?

Дахиад хэл дээ...

Нисэх буудал. Согтуу эр нислэг хvлээн сууна. Гэнэт узель дуугарч:
-Улаанбаатар Мєрєнгийн 15-30-ийн нислэг хойшиллоо гэж зарлав. Согтуу эр нэлээд уур нь хvрсэн байртай:
-Юу гэнээ муу тэнэг чинь дахиад хэл дээ...
-Дахин хэлье....

Анхааруулга

Эмчийн єрєєний хаалган дээрх зарлал:
«Євчтнvvдийн анхааралд. Би цэцэг, наборыг ууж чаддаггvй хvн шvv».

Бvгдээрээ зэрэг тvлхээд....

Согтуу эр мориндоо морьдох гэж vйлээ vзнэ. Яаж ч хичээсэн мордож чадахгvй байв. Тэгсэн согтуу хvн сохор ухаантай гэгчээр шvтдэг бурхад сахиусынхаа нэрийг ээлж дараалан дуудаж залбирч эхлэв.
-Ум мааний бадмий хум Манзушир бурхан минь туслаж хайрла. Ум пад суухай баян Намсрай минь тэтгэж хайрла. Мааний хум Арьяабал тэнгэр минь тэтгэж туслаач гэж залбирч дуусаад бvх хvчээ шавхан мордохоор зvтгэтэл хvчээ буруу тооцон морин дээгvvрээ даваад цаана нь уначихав. Тэгснээ босч ирээд:
-Ээ та нар одоо балай юм шиг бvгдээрээ зэрэг тvлхээд байхаараа яадаг юм бэ гэж vглэн хувцсаа гєвж зогссон гэдэг.

Жинхэнэ жентельмен

Жинхэнэ жентельмен эр хэзээ ч хvvхнээс насыг нь асуудаггvй бєгєєд зvгээр л хэдэн онд арав тєгссєнийг нь л эелдгээр лавладаг юм.

No comments: