Friday, January 13, 2012

Үнэт үгс #2

Сая Шударга Иргэдийн фронтын тэргүүн Гомбосүрэнгийн Арслан гуайн блогийг олж орж үзлээ.

Блогийнхоо толгой дээр ийм нэгэн сайхан үг тавьсан нь их таалагдлаа. Залуусаа нэгийг бодож, зорьж, бүтээж явахгүй бол болохгүй байна. Бид өнөөгийн энэ ялзарсан тогтолцоо, аалзны шүлсийг тасчин хаяж, Монгол сайхан эх орноо дэлхийн дайдыг оюунаараа дагуулсан шинэ Их Монгол улс болгоно шүү.

Блогийн хаяг нь: http://arslan.blog.mn/

Залуусаа та бүгд компьютерийн талаар Билл Гейтс шиг агуу боловч Монголынхоо төлөө бухимдах уургүй, шаналах сэтгэлгүй, дуугарах хоолойгүй, цохилох зүрхгүй, урсах цусгүй, гарздах амьгүй бол ТА яаж өөрийгөө Чингисийн удамт хөх залаатай монгол хүн гэж хэлж чадах вэ?

Г.АРСЛАН

No comments: