Friday, January 13, 2012

Ламтай гэрлэх 25 шалтгаан

Нэг таньдаг хүн маань лам нөхөртэй юм л даа. (Тэр таньдаг хүн маань нэлээд тооцоотой байж магадгүй нөхөр л дөө. сорри таамаг шүү, зүгээр энэ утгаар нь funny шалтгаанууд их гарч ирсэн юм л даа) Эхнэр бид 2 яахаараа ламтай суудаг байна аа гээд л гайхдаг байлаа. Гэхдээ яахав хайр сэтгэл гэдэг лам харыг ялгахгүй ш дээ гээд л. Тэгтэл эхнэртэй маань хэлний курст сурч байсан нэг жаахан охин (20 нас ч хүрээгүй байх) ламтай суухыг мөрөөддөг гэж яриад.

Тэгээд бид 2 хоорондоо хошигноод яагаад зарим хүмүүс ламтай суух дуртай байдаг байна аа, ямар давуу тал, шалтгаан байдаг байна аа гээд бодсон чинь нэлээд олон шалтгаан гарч ирж байна шүү. Санаанд орж байгаагаасаа эхэлж бичье. Та бүхэн бас саналаа нэмэрлээрэй. Тэгээд хамгийн хөгжилтэй гэхдээ үнэн 25 шалтгааныг цугтаа тодорхойлцгооё.

ЛАМТАЙ СУУХ 25 ШАЛТГААН

1.Лам хүн хөгшрөх тусмаа үнэд орно. Бусад ихэнх мэргэжлүүд тэтгэвэрт гараад будаа болдог бол лам тэтгэвэрт гарахгүй, бүр үрчийж хорчийх тусмаа улам их итгэл олно доо. Ер нь залуу лам нарыг хүмүүс голонгуй байдаг даа.

2.Гоё ганган хувцас хунар, гонжоом, зангиа, ботинк энэ тэр гэж мөнгө үрэхгүй, эдийн засгийн хэмнэлттэй дээ. Хэдэн сайн орхимж, дээл, монгол гутал байхад ерөнхийдөө данга. Адаглаад л хувцас хунарыг нь индүүднэ гэхгүй эхнэрт нь амар даа.

3.Өдрийн хоолны мөнгө төгрөг өгөх ч шаардлагагүй, сүсэгтэн түмэн олны буянаар цаадах нь улам л малийж, тос дааварлана уу гэхээс турна гэж ёстой НО шүү дээ.

4.Унаа унаш, бензин тос гэлтгүй цаадахыг чинь хүмүүс өөрсдийнхөө унаагаар урьж залаад, дайлж цайлаад, буцаагаад шавар бурхан шиг аваад ирнэ дээ.

5.Цагаан сараар хэвийн боов, ууц мууц гэж үйлээ үзэх хэрэггүй өөрсдөө л хүрээд ирнэ.

6.Лам болохоор архи дарс уух, агсан согтуу тавих, авгай хүүхэн эргүүлэх нь арай л гайгүй байх даа. Жирийн хүмүүсийг бодвол. Зарим нэг хүнд гарын ламыг оролцуулахгүйгээр ерөнхийд нь хэлж байгаа юм шүү. Адаглаад л лам сонирхдог охид хүүхнүүд харьцангуй цөөхөн байлгүй гэж найдаж байна. ккк

7.Өдөр болгон, бүр орондоо хүртэл сан тавиулаад, хийморийн сан уншуулаад байхад ямар ч асуудалгүй.

8.Тог тасрах танайд бол асуудал биш, лаа маа энэ тэр хайж тэмтчээд духаа булуу болгохгүй, зулын гэрэлд үсэрч өгнө дөө.

9.Лам нар ажлын 7 өдөр ажиллаж орлого олно, амралтын өдрүүдээр бүр цөм хийх магадлалтай. Малийсан (халаалттай), түнтийсэн (өвөртөө мөнгөтэй), цүндийсэн (гэдсээ хагартал чихсэн) нөхөр ирээд л траактороо пажигнуулна ш дээ.

10.Бас цагаан сараар бэлэг энэ тэр цуглуулах шаардлагагүй, нөгөө цугласан хэвийн боовноосоо зочдодоо нэг нэгийг тэврүүлээд л явуулчихна. Жаахан юм нэмэхээр нөхдийг бол толгой дундуур нь тас буулгаад (адис хүртээгээд), муухай хараад байвал эрхээрээ ороолгож өгөөд л далдруулна ш дээ.

11.Эхнэр нь яаж ч яншиж байсан үсрээд л муухай хараад л мааниа уншаад сууж байна. Хэрэлдэж муудалцахгүйгээр нам загнаж болно.

12.Хараал хийчихэж магадгүй гэж айгаад хүмүүс дээрэлхэхгүй, зодож цохихгүй, бас гар нь татчихаж магад гэж бодоод хулгайч нар хүртэл танайхыг тойрох магадлал жирийн айлыг бодвол харьцангуй өндөр дөө.

13.Үс засуулахад зардал гарахгүй, хааяа очиж халзлуулна л биз. Шампунь-д хэмнэлттэй, гель мель шаардлагагүй, гэхдээ толгойгоо тосолдог байж магадгүй, тос даагаад гялалзаад байдаг юм, гэхдээ шар тос арвин ихээр ирж байгаа ш дээ ккк

14.Ламын орлого хүмүүс уруудаж, эдийн засаг хямарсан үед урвуу хамааралтайгаар өснө. Хөрөнгө мөнгө, сүлд хиймороо дуудуулах, болохгүй байгаа юм бүхнээ засуулна гээд жинхэнэ шавна даа. Бас хүмүүс өөдөлж, эдийн засаг сэргэж буй үед шууд хамааралтайгаар өснө. Адаглаад л баяжсан хүмүүс энд тэнд суварга босгоно, нээсэн шинэ бизнес болгон дээрээ лам нараар Баян Намсрай уншуулна. Энд тэндгүй уул овоо тахина.

15.Ямар ч эрсдэлгүй бизнес. Хөрөнгө оруулалт, элдэв янзын тоног төхөөрөмж энэ тэр шаардлагагүй, хаана л бол хаана ажлаа хийж болно. Дээр үед бүр ум, хум нийлүүлж ажлаа хийдэг байсан гэж байгаа.

16.Чадхийснийхээ дараа бурхан багшийн шүүлтээр орохдоо бурхныг уяраачих, умруулчих хэмжээний мэдлэг, дадлага туршлагатай байх тул диваажинд залрах нь бараг тодорхой.

17..................................................................

За бодож байгаад нэмж бичье ээ, та нар бас саналаа нэмэрлээрэй.

(ёооё эхний хэсгээр нь тасдаад тоймлохоор блогийн нүүрэн дээр харагдаж байгаа хэсэг текст нь ямар ч форматгүй шамбааралдсан текст болоод байх юм, яах вэ. Энэ миний сонгосон загвараас шалтгаалж байна уу, админуудаа зөвлөөч. Тэгээд тоймлохоо болилоо, нэг л их урт урт бичлэгүүд ккк)

Сэтгэгдэлүүд:

1. freestyle529 | 2008-12-25 11:20:28
Ламын орлого хүмүүс уруудаж, эдийн засаг хямарсан ч урвуу хамааралтайгаар өсөх бөгөөд авч буй мөнгө нь цаанаасаа ямар ч харамгүй сайхан сэтгэлээр ирдэг.
2. Битмин | 2008-12-25 11:29:49
Энэ нь зүгээрээ. угаасаа ингэж харагддаг юм.
Тоймлолто тийм ихээр хийхгүй байхад л асуудалгүй болно.
Үндсэн асуудалдаа орий.
8. Лам бол яаж ч яншиж байсан мааниа уншоол сууж байна гэсэн эндүү төсөөлөлтэй байх. хиа хиа
9. Гадуур дотуур явахад нь хүндрэл бага үүснэ. Үүнд төрөл бүрийн хүндрэл хамаарий шүү дээ хүүхнүүд минь
3. zolbinbb (зочин) | 2008-12-25 11:36:26
лам бол зарлагагүй хамгийн лаг бизнэс. бас эрсдэлгүй супэр ажил л даа.
4. *САЙХАН САНАА* | 2008-12-25 11:44:26
хэхэхэ.. үс засуулна гэхгүй.. шууд л халзлаад л болоо..
5. freestyle529 | 2008-12-25 11:47:43
Ламыг уурлуулж, гомдоосон ч "эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд" гээд чамд муу санадгүй, хэрэлдэж зодолдож, хараал хийлгүй өнгөрөөнө.
6. МОНГОЛХҮҮ | 2008-12-25 12:02:24
Hetsuu ni yu ve gevel ter tom tom orhimjiig ugaah l yum da. Gaigui tom ugaalgiin mashintai bol ch yahuu
7. ghostrider (зочин) | 2008-12-25 12:35:19
yostoi alaa hayasan. ene bol uneheer agua mergejil um gej bi bodloo
8. ЛАМ (зочин) | 2008-12-25 17:59:00
Өө та нар патент битгий дэлгэчих л дээ, одоо хүн болгон лам болно, хүүхэн болгон ламтай сууна гээд дайраад унана ш дээ. Балай юм.
9. ZOCHIN *** (зочин) | 2008-12-25 19:12:56
UNSHIW ***
10. embi | 2008-12-25 19:32:52
he he munch ih bodson bna shyy
11. weatherman | 2008-12-25 21:44:55
Hey залуусаа, дөнгөж 15 боллоо, нэмээд саналаа хэлээрэй.
12. xoxotushka | 2008-12-25 23:00:24
ma naiz bur bolkuu bol lamtai suunaa gej yaidiin. xxaxxa
13. leo | 2008-12-25 23:11:56
he he he ih saihan shaltgaanuud bna
14. Optimist (зочин) | 2008-12-26 14:43:29
Чадарвал шууд ДИВААЖИН-д очино. Мэдээж буянтны хажууд байсан юм чинь хань ижилдээ буянаасаа жоохон хүртээсэн л байж таараадаа
15. weatherman | 2008-12-27 12:56:19
Ер нь хүмүүсийн саналуудыг жаахан найруулаад нэмээд байгаа шүү. Тэдгээр хүмүүсийн хэлэх гэсэн санааг дутуу дулимаг гаргаж байгаа бол хэлээрэй.
16. Girl (зочин) | 2008-12-30 18:09:43
Good job
17. mg8668 | 2009-01-14 11:38:35
санасны зоргоор суугаад /гэрлээд/ байдаггүй нь бусдаас ялгарна...

их сайхан лам нар байдаг даанч эхнэр авку нь бас тийм ш д..
18. Ловон (зочин) | 2009-01-21 18:27:49
Цагаан сараар улам үнэд орно
19. lead_honey | 2009-04-25 00:00:10
nuguu yun ajillgagu bolsn ch gaihah zuil bhgu,usand neeh orood bh shaardlgu orhimjniih n dotroos hirn hargdku, hun chamtai neeh ih muudad bhgu yagd gewl lam nuhurtei bolhor muu um hiichn gd ain hehe 1 iimrhuu
20. big I (зочин) | 2009-06-17 18:35:30
End bichsen zuils joke baih l daa. Gehdee buruu zuiliig davruulbal niigem maani doroitno. Bugdeeree lamtai suuhgui baih 25 shaltgaanyg olyo.

No comments: