Friday, January 13, 2012

Хэд гурван онигоонууд #2

Шар царай

-Хєєе, Мойша, чиний наад царай чинь яагаад шар болчихсон юм бэ?
-Шээс толгой руу цохчихсон юм.
-Тэгвэл нvдэн доор чинь яагаад хєхєрчихсєн байдаг билээ?
-Юу яагаад гэж шээснийх нь араас горшок нь ороод ирдэг юм байгаа биз дээ?

Гомо нарын vр

Хоёр гомо залуу хvvхэдтэй болохоор шийджээ. Мэдээж хэрэг єєрсдєє яаж ч vзээд жирэмслэж чадахгvй болохоор нэг эмэгтэйтэй гэрээ хийж зохиомол аргаар vр тогтоож. Ингээд 9 сарын дараа хvvхэд ч жам ёсоороо тєржээ. Нєгєє хоёр гомо залуу ч аз жаргалаар гийсэн нєхдvvд амаржих газар ирж гэнэ. Тэгээд ортол энд тэндгvй хvvхэд уйлалдаа аймар их чимээтай байх бєгєєд ганцхан хvvхэд л сайхан инээмсэглээд, уйлах ч vгvй байна гэнэ. Гомо залуучууд асрагчийг дуудаж, хvvхэд нь хаана байгааг асуувал нєгєє ганцаараа дуугvй байгаа хvvхдийг заажээ. Бvх хvvхдvvд уйлж байхад ганцаараа дуугvй байгаад нь санаа зовсон хоёр залуу учрыг лавлатал асрагч эмэгтэй нэлээд уурласан янзтай “Хм, та хоёр очоод соскийг нь бєгснєєс нь сугалаад vзвэл яаж уйлдгийг харин ч нэг vзvvлээд єгнє дєє” гэжээ.

Єр

Иван Мойша дээр ирж мєнгє зээлжээ.
-Мойша, чи надад нэг рубль зээлчих. Би алтан цагаа барьцаанд нь vлдээчихье.
-Тэг тэг. Май энэ нэг рубль. Чи хагас жилийн дараа хоёр болгож єгєєрэй.
Иваныг нэг рублээ аваад гарах гэтэл Мойша:
-Хєєе, Иван магадгvй хагас жилийн дараа чи хоёр рубль єгнє гэхээр харамлах сэтгэл тєрєєд єгєхгvй байж магадгvй. Тэгэхээр чи одоо надад нэг рублийг нь єгчих. Тэгээд хагас жилийн дараа vлдсэн нэгийг нь єгєєрэй, тэгэх vv?
Иван ч зєвшєєрч. Тэгээд Мойшагийнхаас гарчихаад:
-За, ингээд Мойшаагаас мєнгє зээлэх гээд ирсэн чинь алтан цаг ч vгvй, мєнгє ч vгvй vлддэг юм байна. Гэтэл сайн бодоод байхаар бvгд л зєв байдаг гэж бодлогширон толгойгоо маажжээ.

Єндєр настны нууц

Сурвалжлагч залуу зуу хэдийн гарсан єндєр настантай уулзаж ярилцлага авч байна гэнэ.
-Ингэхэд та єндєр насалсан нууцаасаа манай уншигч нартай хуваалцаач?
-За даа, би ч архи, тамхи, хvvхэн гурвыг хэзээ ч хэтрvvлэн хэрэглэж байгаагvй хvн. Єє бас тэгээд “Титаник”-аар хєвєх гэж байгаад хоцорч, єєр онгоцоор Америк орсон нь ч гэсэн нєлєєлсєн байх л даа…

Хадаас

Охин байдгаараа уйлчихсан гvйж ирэхийг харсан ээж нь гайхан:
-Яасан миний, охин яагаад уйлчихсан юм бэ? Гэвэл охин нь:
-Аав хадаас хадаж байгаа хуруугаа бяц цохичихсон юм гэхийн сонссон ээж бvр гайхаж:
-Тэгээд чи яагаад уйлаад байдаг билээ гэвэл охин нь:
-Аавыг хуруугаа цохихыг нь хараад би инээчихсэн юм гэсэн гэдэг.

Ялгаа

Орос охин, монгол хvv хоёр наранд шарлагын газар таарчээ. Тэр хоёр дєнгєн данган учир мэдэхттэйгээ болсон аргагvй л жаахан хvvдvvд байсан болохоор хоёул нvцгэн байна гэнэ. Охин нь бандийгаа хєлєєс нь толгой хvртэл удаан гэгч нь ажиглан харж байснаа Орос, Монгол хоёрын хооронд ийм их ялгаа байдаг ч гэж ёстой тєсєєлсєнгvй шvv гэж уулга алджээ.

Мухар

Агуй судлаач нэг эр агуйн доторх нарийхан нvхээр мєлхєж байна гэнэ. Гэтэл єєдєєс нь бас нэг агуй судлаач мєлхєн ирж явааг харжээ.
-Сайн уу, хєє, чи хаанаас явж байна?
-Харин тэнд мухар байна, тэгэхээр нь буцаад мєлхєж байна даа.
-Ямар сонин юм бэ, би ч гэсэн мухар таарахаар нь буцаад мєлхєж байна ш дээ…

00 єрєє

Залуухан бvжигчин бvсгvй вокзал дээр суудал хvлээж байна гэнэ. Тэгснээ цагаа дэмий алдахгvйн тулд бvжгээ давтаж, олны нvдэн дээр vсэрч харай, эргэх зэргээр бvжгээ давтаж эхлэв. Гэтэл нэгэн настайвтар эмэгтэй дєхєж ирснээ нэлээд санаа нь зовсон байртай:
-Ээ, охин минь дээ, намайг дагаад ир, би 00 єрєє хаана байдгийг чамд заагаад єгье, хєєрхий минь гэж шивнэсэн гэдэг.

Одоогийн хvvхдvvд

Нэгэн эмэгтэй найз хvvхэндээ ийнхvv гомдоллож байна гэнэ:
-Энэ одоогийн хvvхдvvд гэж ёстой нэг хэрэг алга.Манай нєгєє сєєсгєр охин дєнгєж 16 байтлаа нєхєр дагуулаад ирсэн гээд л бодчих. Ухаан сууж амжаагvй байж нєхєртєє гарахаа мэдэж байгаа мєртлєє єнєєдєр миний 30 насны тєрсєн єдєр гэдгийг мартчихсан байгаа юм даа.

Энэ эрчvvд vv

Гэрийн эзэгтэй євчтэй хэвтэж байна гэнэ. Тэгээд нєхрєєсєє сайхан хийцтэй цай чанаж єгєхийн хvсчээ. Нєхєр нь галын єрєєнд хэсэг тvчигнэж байснаа цай олж чадахгvй байна, хаана байгааг нь заагаад єг гэж орилжээ. Ийм vг сонссон эхнэр нь:
-Чи гэрийн эзэн биш хєндлєнгийн хvн шиг л байх юм. Дээрээ давс гээд биччихсэн кофений саван дотор л ууттай цай байгаа шvv дээ. Энэ эрчvvд vv, ёстой нэг арчаагvй хvмvvс шvv … гэж уулга алдан загнасан гэдэг.

No comments: