Friday, January 13, 2012

Билъярдыг сексээс давуутай гэдгийг баталсан 11 баримт

1. Бильярдын тухай сэтгvvлийг гэртээ сэм авчраад хvvхэд, эхнэр олж харахааргvй газар нуух шаардлагагvй.
2. Бильяард сайн тоглож чаддагvй бол єндєр мэргэжлийн тоглогчийн тєлбєртэй хичээл заагаач гэсний тєлєє хэн ч таныг шvvмжилж, элдэв янзаар дуудахгvй.
3. Хамтран тоглож байгаа хvн таны тоглолтыг камераар бичиж авбал дараа нь нэрд гарсан хойно энэ бичлэгээр таныг шантажилж, нэр хvндийг чинь унагана гэж айх аюулгvй.
4. Хамт тоглож байгаа хvн чинь таныг єєр хэн нэгэнтэй, хаана бильярд тоглодог вэ гэж асууж шалгаахгvй.
5. Сайн таньдаггvй хvнтэйгээ бильярд тоглолоо гэж хэн ч таныг шvvмжилж, муулахгvй.
6. Бильярдыг тун сайн тоглодог хvнийг хараад хэзээ нэгэн цагт энэ хvнтэй бильярд тоглох юмсан гэж тєсєєлєн бодоход ичгэвтэр зvйл огт байхгvй.
7. Ямагт хамт тоглодог хvн чинь байхгvй байх хооронд єєр хэн нэгэнтэй бильярд тоглосон байлаа ч хэн ч таныг муулахгvй.
8. Бильярд тоглож байгаа хvний зурагтай хуанли ажлынхаа байран дээр єлгєж, бильярдын тухай онигоо ярьж, хамт ажилладаг хvмvvсээ хамт бильярд тоглохыг урихад санаа зовмоор зvйл огт vгvй.
9. Vлдсэн бvх л амьдралынхаа туршид зєвхєн єєртэй нь хамт бильярд тоглоно гэсэн амлалтыг хамт тоглож байгаа хvндээ єгєх ямар ч шаардлагагvй.
10. Байнга тоглодог хvн чинь гэнэт бильярд тоглохоо болилоо гээд та бильярд тоглохоо болих албагvй.
11. Бильярд тоглож байгаа хvн танд "Чи ч ёстой алдаг амьтан юмаа. Бид хоёр чинь дєнгєж єчигдєр орой бильярд тоглосон шvv дээ. Чи бильярдаас єєр юм бодохгvй хvн юмаа" гэж хэзээ ч хэлэхгvй.

No comments: