Friday, January 13, 2012

Хэд гурван онигоонууд #1

Өд хэрэггvй

Нэг эр ярьдаг тоть тэжээдэг байжээ. Хоёулаа архины талаар буруу дуулахгvй бол буцдаггvй адил зантай юм байж. Нэг өдөр эзэн нь ганц юм барьсаар орж ирээд ширээний ард тухлан уух гэтэл. Тоть:
-Хэ хэ эзэн гуай надад ч гэсэн хийчих л дээ...
-Юу? Энд чинь надад ч багадахаар юм байхад юун чамд хийж өгөхтэй мантай. Тэгээд ч чи өглөө нь шарчихаад «Yхлээ хатлаа, шар тайлаад өгөөч» гэж орилоод салахгvй ш дээ.
-Ёстой тэгэхгvй ...
-Тийм бол яах вэ болж байна. Гэхдээ маргааш өглөө шараа тайлъя гэх юм бол чинь хамаг өдийг чинь зулгаагаад хаяихна шvv.
-Яг зөв. Тэгээрэй.
Өглөө. Эзэн нь vлдсэн архиа аяглан уух гэтэл тоть нь их л бодолд дарагдсан байртай ширээн дээгvvр нь нааш цааш алхалаад байна гэнэ.
-Хөөе чи яах гээд нааш цааш холхиод нvдний өмнө сvйтэгнэж толгой эргvvлээд байгаа юм бэ?
-Нэг юм санаанд орж ирээд алхаад байна. Ингэхэд байна эзэн гуай гэрт амьдардаг над шиг шувуунд ер нь өдний хэрэг гэж юу байх вэ дээ тэ?

Яавал ч яаг

Хэрээ нисч явтал чоно дуудаад “За чи энэ
ганц юмыг нvдний цөцгий мэт хамгаалж байгаарай. Би гялс морь харчихаад ирнэ. Харин чамайг ганц л балгасан байвал чинь бvх өд, сөдийг чинь зулгаагаад нvцэглээд хаяна гэж мэдээрэй” гэчихээд бут руу ороод алга болоод өгөв гэнэ. Хэрээ хэсэг тэсч байснаа тэвчээр алдарч нэг балгаснаа “За за одоо ч алуулсан гэж боджээ”. Ахиад нэг балгасныхаа дараа “Миний өдийг зулгаана гээд байгаа юм даа” гэж цухалдаснаа гурав дахиа том балгаад хэсэг байснаа “Аан, энэ муу өдөөр би ер нь яах юм бэ?” гэж орилон хамаг өдөө өөрөө зулгааж эхэлж гэнэ.

Шаар

Ээж хvv хоёр дэлгvvр хэсээд иржээ. Хvv нь 10 гаруй шаарыг багцлаад барьчихсан, vе vе хөл нь газраас хөндийрсхийчихсэн орж ирж байна гэнэ. Аав нь хvvгээ хараад уурлан.
-Чи одоо мөнгөө vрж ядаж байгаа хvн шиг болиоч дээ. Яах гэж энэнд ийм олон шаар авч өгч... гэж хэлж дуусаагvй байтал ххv нь vгийг нь таслан:
-Аав аа энэ шаарыг чинь надад худалдагч нар vнэгvй өгсөн юм байхгvй юу?
-Тийм vv?
-Тийм. Ээжийн худалдан авсан нэг юм болгоны төлөө....

Сахал

Хоёр загвар өмсөгч уулзаж байна гэнэ.
-Ямар сонин юм бэ? Надтай болзсон эрчvvд дандаа яахаараа сахлаа хусахгvй чигээрээ ирдэг юм бол?
-Чи тэгвэл болзоондоо хоцрохгvй ирээд vзэхгvй юу?

Yvргэвч

-Хөөе залуу таны vvргэвч онгойчихсон байна.
-Өө баярлалаа танд. Одоо ч тань шиг хvмvvс бараг байхгvй болж дээ. Өөр хvн байсан бол аль хэдийн хамаг мөнгийг минь сэм авчихаад яваад өгчих байсан даа.
-Хцс, 315 төгрөгийг чинь ямар мөнгө гэхэв дээ....

Муу ёр 666

Христийн шашинд ирээдvйд ирж дэлхий ертөнцийг будаа болгох чөтгөр шулам, муу ёрын амьтныг 666 гэсэн тоотой байна гэж номлодог. Тэгвэл:

1. DCLXVI – муу ёрын амьтны ром тоо.
2. 666.000- Муу ёрын амьтны тоог өндөр нарийвчлалтай гаргасан хувилбар.
3. 0.666-муу ёрын бичил амьтны тоо.
4. /666- Муу ёрын амьтны хуваагч.
5. 666*sqr/-1/ - муу ёрын амьтны хуурамч тоо.
6. 1010011010- Муу ёрын амьтны хоёрлосон тоо.
7. 665.95$- муу ёрын амьтны жижиглэнгийн vнэ.
8. 699.95$- Муу ёрын амьтны НӨАТ орсон vнэ.
9. АИ-666 –муу ёрын амьтны бензин.
10. 66.6%- Муу ёрын амьтны уудаг архины хатуулаг.
11. 6.66 mb/s- муу ёрын амьтны холболтын хурд.
12. 666@hell.tam- Муу ёрын амьтны имэйл.
13. Word 6.66 –муу ёрын амьтны текстийн редактор.

Хунтайж

Цагаан морь унасан хунтайжийг бvхэл амьдралынхаа туршид хvлээж болдог бол жирийн эрчvvд өдөр болгон л хэрэгтэй болдог.

Жинхэнэ жентельмен

Жинхэнэ жентельмен эр хэзээ ч хvvхнээс насыг нь асуудаггvй бөгөөд зvгээр л хэдэн онд арав төгссөнийг нь л эелдгээр лавладаг юм.

100%

Ажил дээрээ өөрийгөө ямагт 100% дайчилж бай. Vvнд: даваад 12%, мягмарт 23%, лхагвад 40%, пvрэвт 20%, баасанд 5% байх хэрэгтэйг анхаараарай.

Тэнэг vхэл

Нэг эрийн хаалгыг хvчтэй балбана. Гайхан хаалгаа онгойлготол улаан ноосон цамц, цэнхэр банзал, ногоон тирко, цагаан гуталтай, vсэндээ мангар том ягаан тууз зvvсэн 50 орчим насны эмэгтэй чупа чупс долоогоод зогсож байна гэнэ.
-Өө чи чинь одоо юу вэ?
-Би чиний vхэл байна.
-Яанаа бурхан минь, ямар тэнэг vхэл вэ?

Дархан

Тосгоны дархан шинээр ажилд авсан туслахдаа
-Би одоо галнаас дах гаргаж ирнэ. Толгойгоо дохингуут шууд дээрээс нь лантуугаараа балбаарай гэж хэлжээ. Vvний дараагийн мөчөөс эхлэн шинэ туслах тосгоны цорын ганц дархан болж хувирах нь тэр.

Харьцуулал

“Багш шалгалтан дээр оюутангаа унагчихлаа” гэвэл хэнд ч гэсэн аймшигтай сонсогдохгvй. Харин “Шалгалтын дараа оюутан нь багшийгаа унагачихлаа”гэвэл бvгд сэрдхийн айх нь мэдээж.

Бvргэд

-Нэг өдөр ан хийхээр гэрээсээ гараад уул өөд алхалж явтал шонгийн модоон дээр бvргэд сууж байдаг байгаа. Шууд л буугаа онилоод гохоо дарлаа. Тас хийгээд явчихсан чинь оночихож. Нөгөөх чинь хумсаа нэг тийш , бахиа нөгөө тийш нь, дөрөөгөө өөр нэг тийш шидлээд vгvй мөн сvртэй унаж байдаг шvv.

Танил царай

Загвар өмсөгч хоёр хvvхэн өглөөгvvр нvvрээ будалгvйгээр гvйж байтал зам дээр пудр хэвтэж байна гэнэ. Нэг нээж vзээд:
-За байз нэг л танил царай байх чинь хаана хар лаа гэсэн нөгөөх булааж авч харснаа:
-Тэнэгээ энэ чинь би л байна ш дээ гэсэн гэдэг.

Балмагдсан нь

Гурван загвар өмсөгч хvvхдvvдийнхээ тухай ярилцаж байна гэнэ.
-Би өчигдөр охиныхоо халааснаас тамхи олдог байгаа. Охиноо тамхи татдаг гэдгийг мэдээд балмагдсан шvv.
-Харин би өчигдөр охиныхоо халааснаас архины бөгөөл олсон. Охиноо архи уудаг гэдгийг мэдээд хачин болсон шvv.
-Та хоёрынх юу ч бишээ. Би өчигдөр охиныхоо халааснаас бэлгэвч олсон гээд л бодчих. Охиноо эрэгтэй хvнийх шиг эрхтэнтэй гэдгийг мэдээд ёстой хэлэх vг олдоогvй шvv.

Тэнцvv

Монголын ганцхан улс төрч Аль Кайдагийн арван алан хядагчтай тэнцдэг юм.

Шалтаг

-Та яагаад ажилдаа хоцорч ирж байна аа, аан?
-Гэрээсээ эртхэн шиг гарчихаж болохгvй байна уу?
-Эрт гарахад оройтчихсон байсан юм аа…

Амьдралын утга

-Амьдралын утга учир юунд байдаг вэ?
-Интернэтийн сvлжээ байхгvй байгаа тул яг одоо хариулж чадахгvй нь...

Айж байна шvv

-Уржигдар «Тайд»-ын төлөөлөгчид ирж цагаан цамцны толбо vзье гэсээр байгаа vзээд явсан.
-Өчигдөр «Мистер Мускул»-ын төлөөлөгчид ирж жорлон чин цэвэрхэн vv шалгаад vзье гэсээр байгаад шалгаад явсан.
-Өнөөдөр «Блэндамед»-ийн төлөөгчид ирж шvд шалгана гэдгээ анхааруулсан.
-Маргааш «Алвэйс»-ийнхэн Тампаксын төлөөлөгчидтэй хvрээх ирэх вий гэж их айж байна шvv...

Сэтгэгдэлүүд:

1. Freelance | 2008-12-25 02:15:00
:-D
2. mami | 2008-12-25 05:59:58
so funnyyyyyyyyyyyyyy

MerryXmas!
3. ghostrider | 2008-12-25 10:28:54
whahaha
4. Битмин | 2008-12-25 11:18:06
ху ху ху
5. *САЙХАН САНАА* | 2008-12-25 11:25:52
хэхэ.. мээжик оп мээрий Х-массс
6. anjigai | 2008-12-25 11:38:45
Хэ хэ . Хөөрхаөн онигоонууд байна.
7. ghostrider | 2008-12-25 13:12:49
huu haa haa

No comments: