Thursday, December 11, 2014

Google drive уруу номын сангаа бүхэлд нь оруулчихлаа шүү.

Цуглуулгаа Google Drive уруу оруулчихлаа. Нийт 444 ном, сэтгүүл байгаагаас 282 нь монгол хэл дээр байгаа юм байна. Боломжит форматуудаар хөрвүүлж бүгдийг нь оруулсан байгаа, pdf, doc, mobi, epub, azw3, djvu гэх мэт. Хэрэгтэй форматаараа татаад авна биз. Олон форматтай байгаа учраас нийт файлын тоо 1985 болсон, нийт хэмжээ 13,6GB болсон байгаа шүү. Dropbox-ийн лимит ердөө 2GB юм байна лээ. Google Drive-ийн 15GB бараг тулах шахаж байна.

Google Drive-ийн 1 фолдерийн лимит ердөө 500 файл байдаг болохоор номын сангаа 6 фолдерт хувааж янзалж орууллаа.

TheWeathermanEbookLibrary#1 - N үсэг дуусталхи нэртэй номнууд (480 файл):
https://drive.google.com/open?id=0B7bQh0wtDSelVVRPNlFEcHNtcUE&authuser=0

TheWeathermanEbookLibrary#2 - O үсгээр эхэлснээс Z үсэг дуусталхи нэртэй номнууд (309 файл):
https://drive.google.com/open?id=0B7bQh0wtDSelazRjSDAzTExfeUk&authuser=0

Tsuvral nomnuud MN - Монгол хэл дээрх цуврал номнууд (131 файл):
https://drive.google.com/open?id=0B7bQh0wtDSelLUM0Y3c4S2tiLWM&authuser=0

Nomnuud EN - Англи хэл дээрх номнууд (143 файл):
https://drive.google.com/open?id=0B7bQh0wtDSelU0J0dkk4Mk5zeWM&authuser=0

Setguuluud MN - Монгол хэл дээрх сэтгүүлүүд (199 файл):
https://drive.google.com/open?id=0B7bQh0wtDSelaUV5bGNGZmdGdlU&authuser=0

Setguuluud EN - Англи хэл дээрх сэтгүүлүүд (471 файл):
https://drive.google.com/open?id=0B7bQh0wtDSelYnJzSkJKYTVuLVU&authuser=0

Friday, March 29, 2013

Сонгодог хошин шог #2

Шекспирийн "Гуравдугаар Рихард хаан" гэдэг эмгэнэлт жүжгийн тулалдааны талбараас баахан цэрэг зугтаадаг төгсгөлийн хэсэг дээр гол дүрд тоглож байсан алдарт жүжигчин Тальма үзэгчдэд хандан "Морь аль, хаант улсынхаа тэн хагасыг хүлэг мориноос өгье" гэсэн баатрын үеийг хэлсэнд, тэр дээр ярусаас хэн нэгэн:
-Илжиг болох уу? гэж хашгирсанд Тальма
-Болно болно, наашаа үсрээд ир гэсэн гэдэг.

Thursday, February 14, 2013

Сонгодог хошин шог #1

Нэг удаа Пифагор гудамжинд нэгэн сайхан хувцастай хүн хараалын үг урсгаж байхыг хараад тэр хүнд: "Нэг бол чи хувцсандаа дүйцэхээр үг хэл, эс бол наад үгэндээ таарахаар хувцас өмс" гэж хэлсэн гэдэг.

Thursday, February 7, 2013

Оюутны амьдралаа гэж... (үнэн хөгжилтэй)


Миний хуучин Банжиг дээр нээсэн байсан блогийн хамгийн их хүмүүст таалагдсан бичлэгийг тухайн үеийн сэтгэгдлүүдтэй нь хамт орууллаа.

1.Шинэ семестр эхэллээ
1
2.Анхны долоо хоногийн дараа
2
3.Хоёр долоо хоногийн дараа
3
4.Улирлын шалгалтын өмнө
4
5.Улирлын шалгалтын явцад
5
6.Улирлын шалгалтын дараа
6
7.Төгсөлтийн шалгалтын өмнө
7
8.Төгсөлтийн шалгалтын хуваарь аваад
8
9.Төгсөлтийн шалгалтаас 7 хоногийн өмнө
9
10.Төгсөлтийн шалгалтаас 6 хоногийн өмнө
10
11.Төгсөлтийн шалгалтаас 5 хоногийн өмнө
11
12.Төгсөлтийн шалгалтаас 4 хоногийн өмнө
12
13.Төгсөлтийн шалгалтаас 3 хоногийн өмнө
13
14.Төгсөлтийн шалгалтаас 2 хоногийн өмнө
14
15.Төгсөлтийн шалгалтын өмнөх өдөр:
15 1
15 2
15 3
16.Төгсөлтийн шалгалтын өмнөх шөнө
16
17.Төгсөлтийн шалгалтаас 1 цагийн өмнө
17
18.Төгсөлтийн шалгалтын явцад
18
19.Шалгалтын өрөөнөөс ганцаараа алхаж гарах үедээ
19
20.Шалгалтаа өгчихсөн юм чинь...
20

Оюутны амьдралаа гэж...!!!


Нийтэлсэн: weatherman, Нээгдсэн: 3483

Сэтгэгдэлүүд:

1. alchemist (зочин) | 2009-06-10 16:00:45
hehehe unen funny, togsolt n shalgalt n omnoh heseg bol barag l ter chigeeree bn doo, baahan ineelee, oyutnii amidral gej neeree neg iimerhuu

2. medicalscience | 2009-06-10 16:10:27
баярлалаа, ёстой стрессээ тайлтал инээлээ хэхэ

3. *САЙХАН САНАА* | 2009-06-10 16:45:38
хэхэхэ.. нээрээ л нэг ийм дээ тэ.. монголд ч биш нийтээрээ л иймб айх тээ

4. dream | 2009-06-10 16:48:58
yohh eleg avaad hayahiimaa hahahahaha
ter examuudaas omnoh vil yavts bol yag bn shdee

5. zorigt_8 | 2009-06-10 16:52:23
ха ха ха...сто гоё..

6. joBbsplus | 2009-06-10 17:23:05
Хэхэ үнэхээр алиа!!! Эхнээсээ төгстлөө

7. bum (зочин) | 2009-06-10 18:02:41
ehhehehe

8. KULA | 2009-06-10 18:18:11
хэхэхэ яасан хөөрхөн юм бэ? хэхээ "шалгалтын өмнөх шөнө кккккккк"

9. Sascha | 2009-06-10 23:44:08
yag l ingedeg bsan da

10. Elga (зочин) | 2009-06-11 01:09:26
хаха, яг яг. Ихэнх нь ийм.

11. melka (зочин) | 2009-06-11 02:08:54
yag naadhiig chini hiigeed suuj bna daa ha ah ha

12. apabst | 2009-06-11 02:21:07
хахаха хөөрхөн юм аа...

13. танхил | 2009-06-11 03:02:48
хе хе
хөөрхөн зурагнууд вэ

14. Гүзээ өвгөн | 2009-06-11 03:09:21
хаха яасан хөөрхөн хог вэ

15. M8HXHACAH | 2009-06-11 10:27:39
Ёстой янзтай хэхэхэ

16. oyutan (зочин) | 2009-06-11 14:36:26
ineedtei

17. silenttone | 2009-06-11 22:03:08
хэхэхэхэхэ.. яааааг байнө дөө

18. Exam (зочин) | 2009-06-12 17:20:06
hehe

19. aamur | 2009-06-12 19:00:14
Unen khugjiltei chi khaanaas avsan yum be?

20. Арима | 2009-06-15 17:05:46
hehe baahan ineelee sht neeh tanil dur zurag gsn kk

21. Вафль | 2009-06-15 17:13:50
хаха, сүүлийн хөдөлгөөнийг сурнаа ккк

22. funny g (зочин) | 2009-06-16 12:29:46
yag ene zamaar yavsaaaaar bgaal tugsluuuduuuu kkkk

23. Залуу Маркетер (зочин) | 2009-06-16 15:57:21
Оюутны амьдралч гоё шүү ккк

24. ENEREL (зочин) | 2009-06-17 09:31:38
whahaha yamar huurhun zolig ve.

25. Eba (зочин) | 2009-06-17 10:32:51
Huurhun l yum

26. puuugiii | 2009-06-17 10:44:03
Hahaha eleg huchihluu. Yag ooriigoo harlaa. Iim l baisan.

27. puuugiii | 2009-06-17 10:45:19
Suuliin hudulguun n dram dram dram gej bn hehe

28. usku (зочин) | 2009-06-17 10:46:47
hehe. Oyutan bolgond iim yawdal tohioddog bhaa. Bi ch bas dairaad l garsan kk

29. Bolor (зочин) | 2009-06-17 10:57:33
Hehe neeree l ayutnii amidral haragdav. suuliin hodolgooniig neeree surii baiz alia yumaa

30. UB (зочин) | 2009-06-17 11:48:45
Mongol oyutanuudaa uuruur surch bolowroh heregtee baina, tegehgvi bol ta nar iimerhvv l amidarch baina shvv dee, hamgiin gol n gantsahan surlagiin chin salbart deerhtei adil bish amidraliin chin bvh salbart tiim baigaa shvv, oyutanuudaa uuruur surch, shine amidralaar amidartsgaay, uugana

31. Amy (зочин) | 2009-06-17 13:03:45
ahahahahaha. eleg hushih gejiisht. tiimee tiim. tiim bsan.

32. Dalai (зочин) | 2009-06-17 14:39:37
Хөөрхөн айн

33. anonymous (зочин) | 2009-06-17 18:38:23
1 tsagiin umnuh n hamgiin tasarhai n bna. Gaval oyutan blaasht...
.... yu ch bish sogtuu unshih ch tohioldol bna, uusan ch hicheelee martahgue.

34. ba (зочин) | 2009-06-17 21:49:04
hehe.... so cute.. hoorhon yumaa.... minii oyutnii amidraliin gants 2 odruud ch eniig tuulsan shu, hehe

35. Djay_Swagger | 2009-06-17 22:11:26
hod hod, nice shooo

36. ШИНЭKOW>>>45градус | 2009-06-17 22:20:09
WAHAHAHHAHAAHHAHA ИНЭЭДТЭЙ ХЭРНЭЭ НЭГИЙГ БОДОГДУУЛМААР

37. Сувдан эрэл | 2009-06-18 11:23:06
Хахахаха үнэн юмыг яахийн хаашаа зугтахийн

38. bataa123 | 2009-06-18 11:27:40
хэхэхэхэ хөөрхөн л юм

39. pearly | 2009-06-18 11:31:13
hahaha unen hogjiltei yumaa

40. freestyle529 | 2009-06-18 11:54:26
ха ха ха. яаасан инээдтэй ийн. ёстой сэтгэл баясгаад хаячлаа байна.

41. Prune (зочин) | 2009-06-18 13:07:36
uu ha ha ha unen funny. Tugsultiin shalgaltiin heseg bol bur funny. oyutan nas iim bolohoor l goyo bhgui yu daa. Ingelee geed muudsan yum alga l bna. chadaj bga yumand arga bhgui ee kkk...

42. Сарнайха | 2009-06-18 16:24:11
ёоёоёо элэг элэг явчихаа шахлаашд

43. Tlg_UB | 2009-06-18 16:32:56
Шалгалтын дараа намирдаг нь үнэн күүл, хаха

44. Freestyler (зочин) | 2009-06-19 12:41:00
Cool

45. satanist (зочин) | 2009-06-21 18:28:58
hehe unen zugaatai yum aa elegnii emchilgee sn bna geech hehe

46. boldoo (зочин) | 2009-06-22 15:35:58
whahahahahahha

47. didi (зочин) | 2009-06-23 19:16:24
хахаха. ёстой инээдтэй юм байна.

48. bibi (зочин) | 2009-07-07 15:52:01
nice

49. Batana (зочин) | 2009-07-08 14:47:37
Uneheer hugjiltei yum aa. kkk Oyutnii amidral yag l iim baij d kkk

50. war (зочин) | 2009-07-08 18:07:38
yeah

51. jimmy (зочин) | 2009-07-15 17:28:41
kkk

52. anjaa (зочин) | 2009-07-17 12:53:52
hoorhon yumaaa hehehehe

53. khulan (зочин) | 2009-07-17 13:49:47
oyutan baix uye sanaand orchixlo kkk

Monday, January 28, 2013

Номны тухай ярилцъя - Уншаад төрсөн сэтгэгдэл, санаа бодол...

Блогтоо бас нэг ийм булан нээвэл ямар вэ?

Хэлэлцүүлэг үүсэхүйц ном тус бүр дээр бичлэг нээгээд доор нь уг номны тухай ярилцъя.
  • Унших хэрэгтэй ном мөн эсэх?
  • Уншаад төрсөн таны сэтгэгдэл
  • Номын тухай санал бодол, шүүмж
  • Өөр бусад юу ч байж болно тус номын тухай.
Ингээд юу ч гэсэн туршилт болгоод 1 номон дээр сэдэв нээе, ямар номон дээр нээх вэ? Миний санал болгох номнууд гэвэл:
  • Диана
  • Сталин
  • Хэний ч мэдэхгүй Мао
  • Черчилль
  • Мастер, Маргарита
  • Чонон сүлд
  • Чингис хааны нууц түүх
  • ...............

Айн Рэнд - Миний худалдаж авсан нөхөр (өгүүллэг)

Блогийн маань уншигч Ichko Gogo энэ сайхан өгүүллэгийг явуулсныг нийтэллээ.
Ичкодоо маш их баярлалаа.

Ayn Rand The husband I bought



            Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм...
Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг тэссэн байх. Харин одоо... Би ярьж эхлэхээр шийдсэн. Үнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэлээ надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг үлдээгүй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн үүдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хүн гарахгүй гэж би найднам. Бүх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэ нууцаа бичихээр шийдсэн юм.
            Би Гэнрид хайртай байсаан, одоо ч хайртай. Өөрийнхөө тухай, өнгөрүүлсэн амьдралынхаа тухай хэлж чадах ганцхан зүйл гэвэл ердөө л энэ. Миний амьдрал гэвэл ердөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж үзээгүй хүн нэгээхэн ч үгүй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зүрх сэтгэл гээд бүхий л хил хязгаарыг төвөггүй давж чаддаг юм билээ.
            Би түүнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггүй юм. Надад угаасаа ч чухал биш. Би түүнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ, яаж, яагаад түүнийг хайрлаж эхэлсэн, хэрхэн түүнийг хайрладгаа ухаарсныгаа бол бүр ч мэдэхгүй. Миний мэдэх зүйл гэвэл амьдрал маань хоёрхон үгнээс бүрдэж байсан. “Гэнри Стаффорд”. Тэр өндөр туранхай, бас хэтэрхий үзэсгэлэнтэй хүн байсан. Тэр маань асар их хүсэл тэмүүлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэгэн цагт анзаарч байсан гэж боддоггүй. Байгалиасаа л тэр чигээрээ төрсөн хүн байсан. Үргэлжилсэн их хүсэл мөрөөдөл түүнд бурхнаас заяасан байж билээ. Гэнри миний л мэдэх хамгийн төгс төгөлдөр, ухаалаг эр. Бүх л хамт олон даяараа түүнийг гайхан биширдэг байхад тэр бусад хүмүүсийг шоглон хөхөрч чаддаг байлаа.  Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ түүнийг юу ч цочроож чадахгүй. Өөртөө шүүмжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм.
            Мэдээж манай жижигхэн хотын охин бүр түүн рүү хошуурдаг байлаа. Тэр хүн бүртэй нээлттэй сээтгэнэдэг байсан нь охидыг галзууруулах дөхдөг байв. Аав нь түүнд томоохон бизнес орхисныг Гэнри зовлон багатай ч хангалттай мөнгө олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байлаа. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг, төгс тоомжиргүй байдлаараа бизнесээ эрхэлдэг байсан.
            Ноён Барнс нас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа:
-          “Тэр боломжгүй залуу... Би түүний хайрлах бүсгүйд атаархана..., харин түүнтэй гэрлэх бүсгүйг өрөвдөнө” гэж их л бодлогошронгуй дуугаар хэлж байсан сан.
Тухайн үедээ бол би ганц ноён Барнсын ч биш олон хүний атаархлыг төруулсэн.. Гэнри Стаффорд намайг хайрласан. Тэгэхэд би дөнгөж хорин нэгэн настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсчихөөд байсан юм. Би эцэг эхийнхээ үлдээсэн үзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ дээ. Ойрын ямар ч хамаатангүй надад үлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас уужим сайхан цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөрөө өөрийнхөөрөө амьдарсаар бүр дасчихсан байв.
            Энэ өгүүллэгтээ би хамаг л үнэнийг хэлж байгаа учраас би өөрийгөө үзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу! Бас бусдаас илүү цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан. Ер нь ухаалаг хүн өөрийнхөө ухаалгийг яаж ч байсан мэддэг шүү дээ. Хүмүүс бүгд л намайг “Дэндүү сайхан ухаалаг охин, асар ирээдүйтэй бүсгүй” гэлцдэг байсан ч миний өөрийнхөөрөө занд маань нэг их дургүй байгаагүй шиг санагддаг.
            Би Гэнри Стаффордод хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зүйл бол ердөө л энэ. Тэр миний амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгээ би үргэлж мэддэг байсан. Тэр маань ч үнэн байжээ. Магадгүй хүн хүнээ тэгж их хайрлаж болохгүй, дэмий байдаг байх. Гэхдээ одоо хэн ч надад тэгж хэлээд нэмэргүй болжээ.. Тэр л миний амьдрал байсан юм байж.
            Стаффорд ч надад хайртай байсаан. Бүр чин сэтгэлээсээ. Магадгүй би түүний амьдралдаа анх удаа инээлгүйгээр харсан зүйл нь байсан байх. “Би өөрийгөө хайрын өмнө ийм хүчин мөхөс амьтан болчихно гэж хэзээ ч боддоггүй байж” гэж тэр заримдаа зөөлхөн хэлдэг байв.
-          “Чи минийх байх учиртай, Иринэ. Яагаад гэвэл би өөрийнхөө хүссэн бүгдийг авах гэж хорвоод төрсөн хүн. Харин чи бол миний хорвоогоос хүсэх ганц зүйл”
гээд гарыг маань хурууны өндөгнөөс мөр хүртэл үнсэж байсныг нь би мартдаггүй.

Recent comments gadget ажиллахгүй байгаа асуудлыг засах

Blogger-ын хэрэглэгчиддээ өөрт тулгарсан нэг жижиг асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ зөвлөе.
Сүүлийн хэдэн сар Recent comments gadget ажиллахгүй, алдаа заагаад байгааг та бүхэн мэдэж байгаа байх, тэгээд зав муутай байсан болохоор хэн хаана ямар сэтгэгдэл бичээд байгааг харахад хэцүү байлаа. Тэгээд өнөөдөр ийм нэг gadget code олж ажиллууллаа.

Recent Comments Widget


Энэ кодын улаанаар бичигдсэн хэсгийг блогийн хаягаараа сольж тавиад блогтоо нэмээрэй.

Good luck